Нийтлэгдсэн: Wed, Dec 12th, 2018

“Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна

“ERDENETNEWS.MN” сайтын сэтгүүлчийн ташаа ойлголт, мэдээллийн улмаас “Эрдэнэт өргөө кинотеатр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэл гаргасан тул хүлцэл өчиж, залруулга гаргаж байна

Орхон аймагт 2016 онд ашиглалтад орсон “Эрдэнэт-Өргөө” кинотеатр нь хувийн компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан томоохон бүтээн байгуулалт болохыг Эрдэнэтчүүд бид сайн мэднэ.  Энэхүү кинотеатрыг барих ажил санхүү мөнгөний хомсдолын улмаас хоёр  давхар карказ төдий зогсож, эрдэнэтчүүд кинотеатртай болох мөрөөдөл мартагдаж байсан үед “Нью Тур Сафарис” ХХК 10 гаруй тэрбум төгрөгийн өөрсдийн хөрөнгө оруулалтаар кинотеатрыг барьж байгуулсныг Эрдэнэтчүүд мэдэх билээ.

 “Нью Тур Сафарис” ХХК нь “Эрдэнэт-Өргөө” барилгын ажлын зургийг БНСУ-ын нэр хүндтэй компаниар хийлгэж, орчин үеийн тоног төхөөрөмж, барилгын стандарт бүхий Улаанбаатар хотод цөөхөн байх загвар дизайн бүхий кино театрыг ашиглалтад оруулж, Эрдэнэтчүүдэд оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм. Үүний үр дүнд дэлхийн шилдэг киноны нээлтийг Эрдэнэтчүүд үзэх, мэдрэх боломжийг олгосон “Эрдэнэт Өргөө кинотеатр” нь бусад орон нутагт байхгүй хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалт болсон юм.

Мөн үүнээс гадна Монгол Улсад гайхагдсан “Оюу толгой” төслийн кинотеатр нь майхан төдий, ард иргэд орон нутагт баялаг болж үлдэхгүй, зөөврийн кинотеатр хэлбэрээр байгуулагдсан байхад “Нью Тур Сафарис” ХХК  Монголд төдийгүй Азидаа тэргүүлэх кино театрыг хувийн хөрөнгө оруулалтаар барьж чадсан нь монгол хүн эх орондоо хөрөнгө оруулалт хийх сэтгэл зүрх байдгийг нотлон харуулсан юм.

Иймд энэхүү кинотеатрыг улсын хөрөнгөөр баригдсан гэх мэтээр ташаа мэдээлэл нийтэлсэндээ “Нью Тур Сафарис” ХХК-ийн хамт олонд уг мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчийн өмнөөс сайтын хамт олон ХҮЛЦЭЛ  өчиж байгааг хүлээн авна уу.

“Erdenetnews.mn” сайт

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ