Нийтлэгдсэн: Thu, Dec 13th, 2018

Явган зам дагасан явган сурвалжлага I

Аймаг, орон нутгаас энэ жил “Явган зам” дэд хөтөлбөрийн хүрээнд  1428 метр кв явган хүний зам тавьжээ. Үүнээс хоёр байршил нь гэр хороололд байсан нь онцлогтой аж. Дээрх явган хүний замыг орон нутгийн сангийн хөрөнгө болох 48 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.Тухайлбал, гуравдугаар хорооллын 17 дугаар байрны урд талын авто зам дагуу явган хүний замыг “Таван-Эрдэнэ” иргэдийн бүлэг 15.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ газарт шинээр тавигдсан явган хүний замын өргөн нь 1.5 метр, урт нь 265 мерт байна. Мөн энэ замын гол хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэдэд зориулсан хөтөч хавтанг суурилуулж өгснөөр давуу талтай болсон болжээ. Мөн зургаадугаар хорооллын 15 дугаар байрны урд талын явган хүний замын эвдрэл гэмтлийг засч шинэчилсэн байна. Энэ ажлыг иргэдийн “Хос орчлон” бүлэг 9.9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Ийнхүү хотын төвийн хорооллын хоёр ч хэсэгт явган хүний замыг шинэчлэн хийж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ хэн нэг нь зүгээр л сайн дурын болон ашиг олох зорилгоор гэнэтхэн хийж гүйцэтгээгүй юм гэдгийг онцлох хэрэгтэй. Манай аймгийн төр захиргааны байгууллагын хувьд иргэдийнхээ зорчдог явган хүний замыг засварлах, шинээр байгуулахын тулд өнгөрсөн оны эцсээр “Явган зам” дэд хөтөлбөрийг боловсруулсан юм. Ингэснээр орон нутагт явган замыг хийх, шинэчлэх ажлын эрх зүйн баримт бичиг бүрдсэн гэсэн үг.

Г.Баттогтох: Баян-Өндөр сумын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 18 дэд хөтөлбөр туссан байдаг. Үүний нэг нь “Явган зам дэд хөтөлбөр юм.  Аймгийн ИТХ-аас “Явган зам ” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталснаар Орхон аймгийн иргэдийг ая тухтай, эрүүл аюулгүй орчинд явган зорчих нөхцөл бүрдэх ажээ. Энэ хөтөлбөр нь 2018-2021 онд Эрдэнэт хотод хэрэгжих юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлхийн тулд хуучин байсан явган хүний эвдэрч муудсан, эмтэрч хэмхэрсэн явган замын хавтангуудыг хуу хамаад түүний оронд шинээр гоё өнгөтэй хавтан тавихын төдий хэрэг биш ажээ. “Явган зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймаг, орон нутгийнхан дараахь дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэдэг байна. Эхлээд Баян-Өндөр сумын ЗДТГ-аар дамжуулан багийн иргэдээс санал авна. Хотын захирагчийн ажлын албаныхан ч Эрдэнэтийн хэмжээний явган замд судалгаа, үнэлэлт дүгнэлт өгдөг байна. Багийн ажлын албаар дамжуулан иргэдээс авсан судалгаанаас харвал иргэдийн хувьд явган хүний замыг сайжруулах, шинээр хийлгэх хүсэлтээ нийт саналын дөрөвдүгээрт илэрхийлсэн байдаг. Ийнхүү дөрөвдүгээрт эрэмблэгдсэн явган хүний замын сэдэв бол яах аргагүй тулгамдсан асуудлын нэг.

Энэхүү тулгамдсан асуудлын нэг болох Явган хүний замыг шинэчлэх солиход бас л ажлын дэс дараалал, төлөвлөлт шаардлагатай. Иймийн тулд Баян-Өндөр сумын ЗДТГ болон Хотын захирагчийн албаныхан төлөвлөлт хийнэ. Явган хүний зам талбайнхаа зураг зүйг боловсруулж улмаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаныханд хандаж зураг төсвийг нь гаргаж улмаар ажил хийгдэх үед эднийхэн гүйцэтгэлийн хяналт тавина. Үүний дараа Ажлын тендэр зарлагдана. Төсвийн ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн дагуу татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалт бүгд ил тод, шилэн байх ёстой гэсэн зарчмын дагуу Явган хүний замын барих ажлын тендэр буюу худалдан авалтын аймгийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газрын Худалдан авах ажиллагааны албаныхан зохион байгуулна. Тендэрийн тухай хуульд заасанчлан ямар ч тендэр зарлахад тодорхой хугацаатай байдаг. Тендэрийг шалгаруулж, дүгнэхэд ч багаар бодоход 14 хоног шаардлагатай. Хууль дүрмэнд бүх зүйлийн нарийн тусгасан байдаг учраас аймгийн Засаг дарга Д.Батлут 2018 оны эхээр, бүр тодруулбал цагаан сарын дараахнаас эхлэн албан тушаалтнуудад нэгэн анхааруулгыг өгсөн. Тэрбээр “Ирэх хаврын бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 1-нээс эхэлсэн байна. Ингэхийн тулд холбогдох албаныхан хийх ажлынхаа зураг төсвийг бэлэн болгож, Худалдан авах албаныхан тендэрээ зарлан шалгаруулсан байх хэрэгтэй. Ингэж ажлыг шахуу, нарийн төлөвлөгөөтэй хийж чадвал бид он дамжсан ажил гэдэг төвөг удсан нөхцөл байдалтай тулгарахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн оны хийж гүйцэтгэх ёстой ажил тэр жилдээ л багтсан байх ёстой. Манай орны хувьд бүтээн байгуулалт хийх цаг нь хавар, зун намрын урин дулааны хэдхэн сарууд л байдаг. Энэ засвар бороо, хур тунадас бидний ажилд саад бэрхшээл учруулдаг. Энэ бүхнийг тооцсоны үндсэн дээр бид өөрсдөөс шалгаалах ажлаа даруйхан хийж тавдугаар сарын эхэн гэхэд бүх ажил эхэлсэн байх ёстой” хэмээн анхааруулсан удаатай.

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ