Нийтлэгдсэн: Thu, Dec 13th, 2018

Явган зам дагасан явган сурвалжлага III

Хөтөлбөрийн зорилгыг энгийнээр өгүүлбэл, иргэдийнхээ зорчих хэрэгцээ шаардлагад тулгуурлан стандартын шаардлага хангасан, зөв зохион байгуулалт бүхий явган, дугуйн, аяллын зам, гүүрэн болон тунелэн гарцыг нэгдсэн цогц төлөвлөлтийн дагуу хийж иргэдийнхээ ая тухтай, эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг л хангахад чиглэгдсэн байна.  Хөтөлбөрийн хүрээнд цаашдаа орон сууцны хорооллын байр хоорондын зам болон нэрэмжит гудамж талбайн хуучин 38 мянган метр кв явган хүний замыг шинэчлэх, орон сууц болон гэр хорооллын нэн шаардлагатай хэсгүүдэд шинээр явган хүний замыг барихаар төлөвлөж байна. Ингээд энэ талаарх албаны хүмүүсийн яриаг хүргэж байна.

 “Явган зам” дэд хөтөлбөр дан ганц явган алхахад чиглэгдээд зогсохгүй иргэдийнхээ эрүүл мэндэд ч давхар чиглэгдэж байгааг онцлох нь зөв болов уу. Үүний хүрээнд  эрүүл зөв зохистой амьдрахыг гол чиг хандлага болгож буй иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн  хөтөлбөрийн хүрээнд зарим ажил хийж байна. Тэгээд ч сүүлийн үед иргэдийн хувьд дугуйгаар явах, явган аялах нэмэгдэж байгаа  тул дугуйн болон аяллын замын төлөвлөлтийг Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийхээр төлөвлөжээ. Ингэснээр  иргэдийн хэрэгцээг хангасан, таатай орчин бүрдүүлсэн дугуйн, алхалтын, аяллын зам бий болох аж. Эхний жилийн хувьд хэдийгээр 1428 метр кв явган хүний замыг 48 сая төгрөгөөр шинэчлэн байгуулсан нь хэдийгээр чамлалттай тоо ч бидэнд 2019, 21020, 2021 он гэсэн дарайсан гурван жил ард байна. Энэ гурван жилд 2018 оноос илүү давсан хэмжээний явган замыг цогц, иж бүрдлээр нь тавьбал иргэдийн хувьд илүүтэй хожих нөхцөл бүрдэж байгаа юм. Иймээс бид уншигч, иргэдээ “Явган зам” дэд хөтөлбөрийг хүргэх, сурталчлахын тулд хөтөлбөрийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахын тулд нэгбүрчлэн танилцуулж байна. Дээр нь хөтөлбөрийн нэг жилийн явц, хэрэгжилтээс үүдэлтэй ололттой талуудыг нь уншигчидаа сонирхуулж байна.

Ямар ч хөтөлбөр зорилгодоо хүрэхийн тулд зорилт дэвшүүлдэг. “Явган зам” дэд хөтөлбөр үүнийхээ хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлжээ.

*** Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орон сууцны хорооллын дундах явган хүний зам барих төлөвлөлтийг хийж батлуулан, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

*** Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд явган хүний замын төлөвлөлтийг хийж, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

*** Явган хүний замыг төлөвлөхдөө ногоон байгууламж, гэрэлтүүлэг, орчны тохижилт зэрэг архитектурын жижиг элементүүдийг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлнэ.

*** Хотжилтоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн орчинг бүрдүүлж дугуйн, аяллын зам төслийг хэрэгжүүлнэ.

*** Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог ханган орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж, иргэдийн идэвхи санаачлагад тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллана.

Ийнхүү эрдэнэтчүүд гартаа барих дэд хөтөлбөртэй болсноор зорилго, зорилтоо дэвшүүлж 2018-2021 он хүртэл идэвхтэй ажилласнаар хүрэх үр дүн тодорхой болох юм. Өнөөдрийн байдлаар дэд хөтөлбөрийн эхний нэг жилийн явцаас харвал ямар ч байсан бид энэ хугацаанд буюу өнөө жил 1428 метр кв явган хүний замын 48 сая төгрөгөөр тавиад байна. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхдээ иргэдийнхээ оролцоонд тулгуурлаж гэр хороолол орчмын хоёр ч газрын хамруулсан нь тэдний талархлыг хүлээгээд байгаа юм. Үүнд гэр хорооллын Шанд багийн нутаг 20-27 дугаар гудамжны 1, 2 дугаар хэсэгт “Сүлд”, “Таван Эрдэнэ” гэсэн иргэдийн бүлэг явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр замын ажилд Орон нутгийн хөгжлийн сангийн 11.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

2019 он гарангуут аймгийн Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр сумын бүх багуудаар явж иргэдтэйгээ уулздаг. Энэ уулзалт дээр ч аймгийн удирдлагын зүгээс “Явган зам” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ийм ажил хийлээ хэмээн тайлангаа тавихад нүүр бардам ажил болж байгаа юм. Өнөө жилийн хувьд “Явган зам” дэд хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаас харахад дэд хөтөлбөрийг боловруулан гаргахдаа баримталсан зарчмууд үнэхээр чухал байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс, ажлын хэсгийнхэн онцолб байлаа. Тухайлбал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Зарим тохиолдолд өмнө нь нэг бүтээн байгуулалтыг хийгээд дуусангуут дараагийн ажил нь түүнийгээ хөнддөг, эвддэг байсан. Явган зам бариад дуусангуут газар доорх инженерийн шугам сүлжээний ажил эхлээд өнөөх шинэ хавтангуудыг эргүүлчихдэг байлаа. Үүнийг л энэ удаад маш нарийн тооцсон. Явган зам баригдах талбайгаа тогтоогоод түүнтэй хамт хийгдэх дэд бүтцийн бусад ажлуудын талаар судалгаа хийдэг. Үүнийхээ хүрээнд хамтад нь шийдэж боломж үүсвэл явган зам, инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлгээ ч цогц байдлаар хйихэд анхаарч ажилласан. Энэ л бидний ажилд ахиц гарсан үр дүнд хүрсэн бүтээн байгуулалт байлаа” хэмээн онцолсон юм.

Уншигчиддаа сонирхуулах үүднээс “Явган зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримталсан зарчмуудыг хүргэе.

*** Аймгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн бодлого, төлөвлөлтийг хийх.

*** Явган зам дагасан байгууламжуудыг хамтад нь шийдвэрлэх.

*** Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн дагуу шинээр баригдаж байгаа хорооллуудын дунд байгуулах явган замын зураглалыг гарган барилга барьж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөвлөлтөнд тусгах, стандартын дагуу хийж түүнд хяналт тавих.

*** Байршил болон суурьшлын нягтралаас хамааруулан явган замын төлөвлөлтийг хийж батлуулах.

*** Шинээр барих болон засварлах замуудыг эрэмбэлсэн байх.

*** Явган зам, гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй зорчих дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн байх.

*** Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилах.

*** Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд одоо байгаа болон шинээр барих, засварлах, шинэчлэх явган хүний зам гарцууд, аялалын зам, эрүүл мэндийн зам, зам дагасан байгууламжын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хийц технологийн шийдэл, ашиглалтын асуудал хамаарагдана.

Дээрх зарчмуудаас  “Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн дагуу шинээр баригдаж байгаа хорооллуудын дунд байгуулах явган замын зураглалыг гарган барилга барьж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөвлөлтөнд тусгах, стандартын дагуу хийж түүнд хяналт тавих” хэмээснийг онцолж байна. Сүүлийн үед Эрдэнэт хотод орон сууцны хороолллууд сүндэрлэн босч байгаа. Энэ тохиолдолд тухайн хорооллын төлөвлөлтийн дагуу гүйцэтгэгч талууд явган, дугуйн, аяллын замаа заавал төлөвлөх, түүнийгээ стандартын шаардлагад нийцүүлэн хийхийг хөрөнгө оруулагч болоод ажил гүйцэтгэгч нарт анхааруулж улмаар энэ тал дээр мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж ажилладаг боллоо. Энэ мэтээр “Явган зам” дэд хөтөлбөрийг 2012 он хүртэл хийж хэрэгжүүлсэнэр манай аймгийн хувьд тодорхой үр дүнд хүрэхийг ч гартаа барих үндсэн баримт бичигтээ тод томруунаар тусгажээ.

Хөтөлбөрийн хүрэх үр дүн

Хөтөлбөрийн үр дүнг санаалчлагчид нь дараахь байдлаар тодрхойлжээ.

*** Зориулалт, байршлаас хамааран өнгө, технологийн шийдлийг тодорхойлсон загвар зураг бүхий нэгдсэн нэг төлөвлөлтэй болж, хотын төвийн бүх гудамжны явган зам бүрэн шинэчлэгдсэн байна.

*** Засварлах шаардлагатай явган хүний замын судалгааг бүрэн гарган 30-аас багагүй хувийг сэргээн засварлаж, замын чанар, ашиглалт арчилгаа сайжирсан байна.

*** Нийтийн эрүүл мэндийг дэмжсэн замын маршрутыг гарган батлуулж, төлөвлөлтийн дагуу шинэ замууд бий болсон байна.

   Явган зам дэд хөтөлбөр 2018-2021 он хүртэл хэрэгжих бөгөөд тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр зөв төлөвлөлт бүхий авто зам, явган зам, орчны гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай гудамжыг бий болгосон нөхцөлд Орхон аймгийн иргэд ая тухтай, эрүүл орчинд явган зорчих нөхцөл бүрдэх ажээ.   Суурьшлын бүс нэмэгдэх хэрээр гудамж, явган хүний зорчих замын сүлжээ байгуулах ажил хоцрогдолтой байгаа нь хөрсний эвдрэл, бохирдол, экологийн доройтол үүсэх нөхцөлийг бий болгож , хот тохижилт болон ногоон байгууламжид сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхой хэмжээнд бууруулах юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ