Нийтлэгдсэн: Fri, Dec 14th, 2018

Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо

               Өнөөдөр арванхоёрдугаар сарын 14. Одоогоос  40  жилийн тэртээ энэ өдөр жилдээ дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уулыня баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ болж байжээ. Энэхүү нээлийн арга хэмжээнд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.В.Архипов нар оролцсон байна.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон Гендерекцийн өмнөх талбайд Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гэрэлт хөшөөг байршуулж нээлтийг нь хийлээ. Хөшөөний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Цэдэнбалын академи”-ийн гишүүд, Юмжаагийн Цэдэнбалын төрсөн дүү Аюушжав болон үйлдвэрийн уурхайчид, эрдэнэтчүүдийн төлөөлөл оролцож, хүндэтгэл илэрхийллээ.

1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болсон “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг хүлээн авах цуглаан болж  Орос, Монголын талууд үйлдвэрийн Ашиглалтын үндсэн гэрээнд гарын үсэг зурж байжээ. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн үеэр Ю.Цэдэнбал, И.В.Архипов нар Баяжуулах фабрикийн нэгдүгээр тээрмийг залгасан удирдлагын самбарын товчлуурыг дарснаар үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон байна.

 2016 оны есдүгээр сарын 24-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон ажээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ