Нийтлэгдсэн: Thu, Dec 27th, 2018

Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь нар Зэвсэгт хүчин болон, Хилийн цэргийн анги салбаруудад Цэргийн жинхэнэ албаны 2018 оны цэрэг татлагаар Орхон аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж буй түрүүч, байлдагчдаа эргэлээ.

 Эхэлж нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлалтай ЗХ-ний 013-р ангид алба хааж буй цэргүүдээ Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, тоо бүртгэл хариуцсан офицер дэд хурандаа Л.Болд очиж ар гэрээс нь илгээсэн зүйлс болон Орхон аймгийн Засаг даргын бэлгийг тус бүрт нь гардуулан өгсөн билээ.

    Дараа нь ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь нар хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит “Цэргийн гавъяаны одонт” ЗХ-ний 120-р ангид ЗХ-ний 014, 016, 119, 311, 326 дугаар ангиудад алба хааж буй цэргүүдтэйгээ нэгдсэн уулзалт хийж гарын бэлэг гардуулсан бөгөөд энэ үеэр аймгийн удирдлагууд цэргүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бөгөөд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин С.Ариун-Эрдэнэ ая дуугаа өргөлөө. Дараа нь тус ангийн цэргийн гал тогоонд түрүүч, байлдагч нартайгаа хамт хамт үдийн зоог барьсан юм.

      Энэхүү арга хэмжээг Батлан хамгаалах яамны дэргэдэх “Дуулга” студи, “Соёмбо” сонины сэтгүүлчид ирж сурвалжилав.

 Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Жанжин Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавъяаны улаан тугийн одонт ЗХ-ний 336-р анги, болон Багануур дүүрэг дахь Хилийн цэргийн 0252-р ангид алба хааж буй цэрэг дайчидтайгаа мөн уулзаж бэлэг гардууллаа.  Орхон аймгаас хугацаат цэргийн албаа хааж буй цэрэг дайчид маань өнгө жавхаатай байна. Анги нэгтгэлийн удирдлага, хариуцсан офицерууд ч мөн манай аймгийн цэргүүдэд ам сайтай байлаа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ