Нийтлэгдсэн: Thu, Dec 27th, 2018

Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо

Хүүхэд залуучуудын ордонд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар Баян-Өндөр болон Жаргалант сумын багуудын хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Манай аймагт нийт 95 хэсгийн ахлагч багуудад ажиллаж байна. Эрдэнэт хот нь аймгийн статустай болсны улмаас багийн ажлын алба төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд хүндрэл тулгардаг байсан. Учир нь хөдөөгийн сумд 2000-3000 орчим хүн амтай байж, түүнд бүхэл бүтэн ЗДТГ төрийн үйлчилгээг хүргэдэг. Харин манай аймгийн хувьд нэг багийн иргэдийн тоо 5000-д хүрч байсан. Иймээс сүүлийн жилүүдэд төрийн анхан шатны үйлчилгээг чанаржуулах үүднээс зарим багийг хувааж шинээр баг байгуулсан.

Гэсэн ч нэг багийн ажлын алба өнөө хэр хөдөөгийн зарим сумын иргэдтэй тэнцэхүйц хэмжээний тоотой иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Төрийн анхан шатны үйлчилгээг чанар хүртээмжтэй

хүргэхийн тулд анх хэсгийн ахлагч нарыг цалингүйгээр ажиллуулж эхэлсэн бол дараа нь 5000 төгрөгийн урамшуулалтай болгож байсан түүхтэй. Ийнхүү түүнээс хойш урамшууллыг нь шат д

араатай нэмэгдүүлсээр одоо орон нутгийн төсвөөс хэсгийн ахлагч нарыг цалингийн доод хэмжээгээр цалинжуулж байгаа бол ирэх оноос эхлэн 320.000 төгрөгөөр цалинжуулахаар төсөвт тусгажээ. Түүнээс гадна унаа болон, гар утасны ярианы зардлыг ч мөн олгож эхлэх юм.

Уулзалтын үеэр хэсгийн ахлагч нар тулгамдаж буй асуудлуудаа илэн далангүй ярилцлаа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ