Нийтлэгдсэн: Sat, Dec 29th, 2018

“Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн мастеруудын зөвлөгөөн аймгийн “Уурхайчин” соёлын ордны  их танхимд боллоо. Зөвлөгөөнд “Мастерын манлайлал хөтөлбөр”-т хамрагдсан 40 мастер тус хөтөлбөрийн нөлөөллийн ажлын үр дүн, ахиц дэвшлийнхээ талаар илтгэл тавьлаа.  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн анхан шатны удирдах ажилтан болох мастер нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, бодлого, стратегийг ажилчдад хүргэх, таниулах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг оролцоотой байдаг. Мастер хүний үлгэр дуурайлал, манлайлал, үйл хэрэг нь удирдлагын бодлогын хэрэгжилт үр дүнтэй байх, удирдлага ажилчид хамтран нэгэн чиг зорилгын төлөө ажиллахад гол үүрэгтэй юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын санаачилгаар мастеруудын ажлын бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор “Мастеруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг өнгөрөгч 2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөс мастеруудын манлайлах ур чадвар, бүтээмж гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор “Мастерын манлайлал хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан аж. Энэ шийдвэрийн дагуу 2018 оны турш тус хөтөлбөр хэрэгжиж, нийт 40 мастерыг сонгон шалгаруулж 2 үе шаттайгаараар хамруулсан байна.

2017 онд компанийн 17 бүтцийн нэгжийн 1040 ажилтныг хамруулсан байгууллагын соёлын судалгаагаар удирдах ажилтнууд манлайллын шинжүүд болох ажилчидтайгаа харилцан ойлголцож, тэдний бүтээлч санаачилгыг дэмжин, ажлын гүйцэтгэл цаашдын өсөлт хөгжлийн талаар ярилцаж итгэл төрүүлж, хамтран нэг болж, үр дүнтэй ажиллах тал дээр илүү чадваржих шаардлагатай гэж дүгнэгджээ. Тиймээс удирдах ажилтнууд, тэдгээрийн залгамж халаа болон бэлтгэгдэж байгаа мастеруудын манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мастерын манлайлал”хөтө хөтөлбөр хэрэгжсэн байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ