Нийтлэгдсэн: Mon, Jan 7th, 2019

Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ

              Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Шинэ оны анхны зөвлөгөөний ирцээс харвал манай аймгийн төрийн байгууллагын дарга нарын шинэ жил дуусаагүй бололтой. Аймгийн Засаг дарга Д.Батлут, түүний орлогч А.Түвшинжаргал нар албан томилолттой байгаа ажээ. Шуурхайг Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явуулав.

Шинэ оны анхны шуурхайд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар харилцан тохиролцоод хичээлээ тасалсан дунд сургуулийн сурагчид шиг нэг нь ч байхгүй орны хүмүүсээ илгээсэн байна. Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хууль, эрх  зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хотын захирагчийн алба, Цэргийн штаб, Статистикийн хэлтсийн нэр бүхий дарга нар эзгүй байгаа гэнэ. Тэд өвчтэй, чөлөөтэй эсэхийг шуурхайн ирцэнд ч нэг их тооцсонгүй. Энэ бүхнээс харвал манай аймгийн ЗДТГ-т хэлтсийн дарга нарын орон тоо, тэр бүү хэл тэдний ач холбогдол нэг их үнэд хүрэхгүй  байгаа бололтой. Тэдэнгүйгээр төрийн ажил явж болдгийг өнөөдрийн шуурхай харуулж байгаа юм чинь хэлтсийн дарга нарын орон тоог татан буулгавал татвар төлөгчдийн багагүй хэмжээний мөнгө хөрөнгө хэмнэгдэнэ дээ.

Дээр нь аймгийн Засаг даргын шуурхайд алдаг оног суудаг нэр бүхий хэдэн хурган дарга бий. Үүний нэг нь Г.Эрдэнэбат, М.Чулуунзагд нар. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Орхон аймгийн салбарын дарга Г.Эрдэнэбатыг байгууллагын ажилчид нь гэлтгүй аймгийн ИТХ-д сонгосон төлөөлөгчид нь ч гэгээн дүрийг нь хараагүй удаж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн тааллаар аймгийн Засаг даргын шуурхайд суудаг. Шинэ оны анхны шуурхайд тэрбээр алба, амины аль алиных нь ажил их байсан учраас ирээгүй бололтой. Сэлэнгэ голын сав газрын захиргаа гэж нэг газар байх. Дарга нь М.Чулуунзагд. Тэрбээр өнгөрөгч 2018 оны хувьд аймгийн Засаг даргын шуурхайд “Гол усны тооллого хийж байгаа” нэрээр бараг л суугаагүй. Гол усыг явган явж тоолоогүй л байлтай. Энэ удаад ч мөн тэрбээр “голын мөс тоолох” ажлаар явсан уу яасан ямар ч байсан шуурхайд оролцсонгүй.

Ер аймгийн  Засаг даргын шуурхайд заавал суух ёстой байгууллагын дарга нарын ирцийн мэдээллийг ард түмэнд сар, улирал, жилээр нь гаргаж харуулмаар байна, Д.Соёлчхүү дарга аа. Ард түмний дунд нэг их төрийн том ажилтай дарга л сэвээд байдаг болохоос үнэн хэрэгтээ хувь, хувьсгалын ажлаа амжуулаад долоо хоногт ганц удаа болдог аймгийн Засаг даргын шуурхайд ирж чаддаггүй дарга нараар яах юм бэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ