Нийтлэгдсэн: Thu, Jan 10th, 2019

С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Энэ сараас Төрийн албаныхны цалинг тэтгэврийг ирэх 2-р сарын 1-нээс нэмнэ” гэж мэдэгдлээ.

Тэрээр “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг, мөн ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ. Мөн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгааг мэдэгдсэн. Энэ дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ. Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмэх аж.

Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Яг хэдэн хувиар нэмэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн тайлбарыг ХНХ-ын сайд С.Чинзориг өглөө.

Хуралдаанд ХНХЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, МҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Эрчим хүчний ассоциац, Арьс шир боловсруулагчдийн холбоо, Аж үйлдвэрийн Үндэсний зөвлөл зэрэг төрийн яам, байгууллагууд болон ТББ, мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж ”Medee.mn”

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ