Нийтлэгдсэн: Thu, Jan 10th, 2019

Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна

 

2019 оны 1 дүгээр сарын 09-ий өдрийн мэдээгээр улсын хэмжээнд тархвар судлалын 52 дахь 7 хоногийн байдлаар амбулаториор 139,812 хүн үйлчлүүлсний 9163 нь буюу нийт үзлэгийн 6,6 хувийг томуу, томуу төст өвчин/ТТӨ/ эзлэж байна.

Орхон аймгийн хэмжээнд тархвар судлалын 1 дэх долоо хоногт томуугийн харуулдан тандалтын 10 нэгжээс ирүүлсэн мэдээгээр 6156 хүн үйлчлүүлсний 340 нь буюу 5,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өнгөрсөн 7 хоногоос 2,6 хувиар өссөн байна. БОЭТ-ийн хүүхдийн тасагт 142 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 
Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Манай аймагт хувийн хэвшлийн 4 хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Амар, Бүжинлхам, Оюу чагнуур, Нахиа эмнэлгүүд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл цайны цаггүй уртасгасан цагаар ажиллахаар болсон. Түүнчлэн хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хандаж байгаа хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр буюу анхны үзлэгийг 10,000 төгрөгөөр үзэж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ