Нийтлэгдсэн: Tue, Jan 15th, 2019

Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо

Булган аймгийн төв Булган суманд энэ оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15:05 цагийн орчимд гахайн “Мялзан” өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл иржээ. 11-ний өдөр шинжилгээний хариу гарахад Африкийн гахайн мялзан өвчин болох нь тогтоогдсон байна.

       Иймээс манай аймгийн Онцгой комиссын хурлыг тухайн өдрийн 16 цагт яаралтай зарлан хуралдуулж, аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 дүгээр захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг  байгуулагдсан.
      Аймгийн хэмжээнд Мал эмнэлгийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг даргын тамгын газрууд уг өвчлөл хил залгаа орон нутагт гарсантай холбогдуулан  урьдчилан сэргийлэх, тандалтын арга хэмжээг зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн билээ. Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаварын дагуу Орхон аймгийн хэмжээнд гахайн фермер эрхлэгчдийн байршил газруудад үзлэг тандалт явуулах явцад Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт орших төвлөрсөн хог хаягдлын цэгт 124, Жаргалант сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших “Сүүний тасаг” гэх газар 107 тооны гахайн сэг, зэм хаясныг илрүүлэн дээж авч шалгуулахад лабораторийн шинжилгээгээний хариугаар гахайн “ Мялзан” өвчин болох нь нотлогдоод байна.
      Иймээс аймгийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаас Аймгийн хэмжээнд байгаа  гахайн аж ахуй эрхэлж буй иргэдийг хотын төвөөс гаргах, нүүлгэн шилжүүлэх, уг өвчний вирусийн тээж, тараах магадлалтай хогийн цэг дээрх нохойг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 14 хоногийн хугацаанд голомтын болон сэжигтэй бүсэд давтамжтайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх,  Мал эмнэлгийн  ерөнхий газраас ирүүлж байгаа заавар зөвлөмжийн дагуу ажиллах, 14 хоногийн хугацаанд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай эм бэлдмэл, ариутгалын бодис, техник хэрэгслийг нөөцлөх зэрэг үүрэг чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө.
Африкийн гахайн мялзан өвчин Булган, Төв гэх мэт бусад аймгуудад ч мөн илрээд байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна