Нийтлэгдсэн: Mon, Jan 28th, 2019

Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ

Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж Дархан-Уул, Өмнөговь удаалжээ. Харин Архангай, Говь-Алтай, Дундговь аймгууд сүүл мушгисан байна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018″-ын үр дүнг танилцуулсан бөгөөд Орхон аймаг өрсөлдөх чадвараараа хамгийн өндөр байна. Тус тайланг сүүлийн долоон жилийн турш тасралтгүй явуулж буй бөгөөд эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн үр ашиг, засаглал гээд дөрвөн багц асуудал 180 асуултаар хэмждэг байна.

Аймгуудаас Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт өнгөрсөн жилээс сайжирчээ. Энэ оны өрсөлдөх чадварын тайланд Архангай, Говь-Алтай, Дундговь аймгууд сүүл мушгисан байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Улс орон бүр хөгжье, аймаг бүр мөн л хөгжье гэж ярьдаг. Өрсөлдөх чадвар бол хөгжих чадварын тухай ойлголт. Яаж хөгждөг вэ гэхээр төр засаг нь бизнес эрхлэгчдээ дэмжиж, хүртээмжтэй, үр ашигтай ажилладаг баялаг бүтээгчдээ дэмждэг, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гэж ажилладаг. Улстөрчид, аймгийн Засаг дарга, засаглалыг хэрэгжүүлж байгаа хүмүүс бүгд л аймаг, орон нутгаа хөгжүүлнэ гэж ярьдаг. Эдгээр хүмүүс нэг үгийг тогтоож ав гэж хэлмээр байна. Аливаа зүйлийг хэмжиж чадвал хянаж бас удирдаж чадна.

Хүмүүс төрсөн, өссөн газраасаа шинэ боломжийг эрэлхийлж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалыг олохоор өөр аймаг руу, хот руу, өөр улс руу явдаг. Учир нь байгаа газар нь бизнес эрхлэх, амьдрах орчин таатай биш байна. Энэхүү тайлан бол аймгуудын бодлого, түүний бодит байдлын толь. Эндээс шийдвэр гаргагч нар харж, аймагтаа юу дутагдалтай, юу нь сайн байгааг дүгнэж, саар зүйлсээ сайжруулах, бусад аймгаас суралцах боломжтой” гэсэн юм. Тайлангаас харахад аймгуудын засаглал муудсан дүн гарч байсан бол бодлогын залгамж байхгүй, өмнөх Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, ил тод бус, улс төржилт их байна гэсэн мэдээллийг өгч байсан гэдгийг тэрбээр мөн онцолсон.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна