Нийтлэгдсэн: Wed, Jan 30th, 2019

Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “2019 оныг Эх оронч худалдан авалтын жил болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажилгүйдэл арилна. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авснаас дөрвөн хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс худалдан авчээ. Төрийн төдийгүй нийт байгууллага, иргэддээ эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Байгаль орчин, цаг уурын нөхцөлдөө дасан зохицсон үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалж байна. Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын санаачилгаар байгуулсан. Өнөөдөр монгол хонины ноосоор даавуу хийж байна. Монголдоо үйлдвэрлэсэн пиджакийг би өмсөж байна. Дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэсэн даавуугаар хийж байна. Ингээд үндэсний үйлдвэрлэгчдийн саналыг Засгийн газар дэмжлээ. Ноос ноолуур, машин механизм, хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрлэгчдийн холбоод ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна”  гэв.

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхий сайд хотын даргыг хэзээ батламжлах бол?

-Хотын дарга бол Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг судлах туршлагатай, намын бүлгийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн байх ёстой.  Хуулийн дагуу судалж шийдвэрлэнэ.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар Засгийн газарт ямар мэдээлэл байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар  УБЕГ-т 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн 49 хувийг шилжүүлээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй. “Эрдэнэт”-ийн ТУЗ-д Засгийн газраас томилогдсон төлөөлөл байгаа. Тийм учраас аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Эх сурвалж:

itoim.mn

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна