Нийтлэгдсэн: Thu, Jan 31st, 2019

Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын дэвтэр  онц шаардлагагүй болжээ. Гэхдээ ЭМД-ын дэвтэр бүр ашиглалтаас гарах бус заавал авч очих шаардлагагүй болж байгаа аж. Эрүүл мэндийн даатгалын цахим  системд даатгалын сан бүрдүүлж, түүнд даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг багтаасан. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтэр шаардахгүй болсон. Энэ талаарх зөвлөмж мэдээллийг аймаг, орон нутгийн холбогдох газрууд руу чиглэл хүргүүлсэн байна.

Харин зарим цөөн тохиолдолд регистрийн дугаараар үйлчлэхгүй. Тухайлбал, хувиараа даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ноогдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал төлөлт цахим системд харагдахгүй. Энэ тохиолдолд ЭМД-ын дэвтрээ үзүүлэх шаардлагатай. Тэгэхээр аль алинаар нь үйлчлүүлэх боломжтой.

                   

Хувиараа даатгуулагч сард 3200, жилдээ 36400 төгрөг төлнө

Иргэд эрүүл мэндийн даатгалыг өвдсөн үедээ биш өвдөхөөсөө өмнө төлөх нь чухал. Холбогдох хуулийн шинэчилсэн найруулгаар Эрүүл мэндийн даатгал албан журмынх болсон. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой  хувиар тооцож, шимтгэл төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээ 320 мянган төгрөг болсонтой холбоотойгоор даатгуулагч сард 3200, жилд 36400 төгрөг төлнө.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна