Нийтлэгдсэн: Sat, Feb 2nd, 2019

Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилд эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан албан байгууллага, иргэд, албан хаагч нарт аймгийн ИТХ-ын болон Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Уурхайчин соёлын ордонд боллоо. Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут,  Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм.
      Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын Тэргүүн дээд шагнал “Цагаан арслан” цомоор аймгийн Татварын хэлтэс шагнагдлаа. Мөн аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан Б.Сайнбилэг, Жаргалант сумын Жаргалант багийн зохион байгуулагч Ц.Энхзаяа, аймгийн БОЭТ-ийн Дотрын тасгийн сувилагч Ж.Бат-Эрдэнэ нарын 23 иргэн, хүндэт жуух бичгээр 18 иргэн шагнагдсан юм.
 Орхон аймгийн Татварын хэлтэс нь орон нутгийн төсвийн орлогыг 2 жил дараалан давуулан биелүүлж, 2018 онд татварын орлогын төлөвлөгөөг 109.2 хувиар биелүүлж 47 тэрбум 808 сая төгрөг төвлөрүүлжээ. Мөн улсын төсөвт нийт 8 тэрбум 760 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс жилийн эцсийн дүнгээр 10 тэрбум 474 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 119.6 хувьд хүргэжээ.  Улс, орон нутгийн төсөвт нийт 55 тэрбум 243 сая төгрөг төвлөрүүлэхээс 63 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 7 тэрбум 765 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн амжилт гаргажээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна