Нийтлэгдсэн: Tue, Feb 26th, 2019

Авто ослын улмаас 18 настай эмэгтэй амиа алджээ

Аймгийн хэмжээнд сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болоод зам тээврийн осол аваар ар араасаа гарсаар байгааг Цагдаагийн газраас мэдээлж байна. Он гарсаар аймгийн хэмжээнд эхний хоёр сарын байдлаар  авто ослын улмаас 5 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэдийгээр он гараад удаагүй байгаа ч гэсэн  авто ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх онтой харьцуулбал нэгээр нэмэгдсэн  байна. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч 2018 онд авто ослоор нийтдээ 4 хүн амь насаа алдсан бол дөнгөж оны эхний хоёр сарын байдлаар  аймгийн хэмжээнд дөрвөн том авто осол гарч 5 хүн амь эрсдээд байна. Дээрх дөрвөн  ослын 3 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогджээ.Тухайлбал,  өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт зам тээврийн томоохон осол гарч 18 настай эмэгтэй амиа алдсан байна.

Аймгийн Тээврийн цагдаагийн тасгаас нийт ард иргэддээ  сэрэмжлүүлэг хүргэж байна. Автын осол аваараас урьдчилан сэргийлж, юуны түрүүнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх,  заавал жолооч , зорчигч гэлтгүй бүх нийтээрээ энэ төрлийн зам тээврийн осол зөрчилтэй тууштай тэмцэхгүй бол зам тээврийн осол аваар огцом өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.

Мөн сүүлийн үед 18-19 насны залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах тохиолдол  багагүй  байгаа талаар аймгийн Тээврийн цагдаагийн тасгаас онцоллоо. Аймгийн хэмжээнд 2019 он гарснаас хойш  эхний хоёр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 251 зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч ажиллажээ.

Р.Ханд

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ