Нийтлэгдсэн: Wed, Feb 27th, 2019

Аймгийн ЗДТГ-ын дарга автомашин унах эрхгүй, дуудлагын машин л хэрэглэнэ

Монголын улсын Засгийн газраас 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 184 тоот тогтоолыг гаргасан байдаг. Энэ тогтоолоор ямар дарга ямар машин унахыг журамлажээ.  “Суудлын автомашины ашиглалтын талаар” журамласан тогтоолд зааснаар Төрийн байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь

*** албан тушаалын

***  албан ажлын

*** дуудлагын

***  хөдөө ажлын

гэж ангилан тогтоож “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг хавсралтаар баталсан байх юм. Энэхүү 184 дүгээр тогтоолын хавсралтын 1-д “Албан тушаалын  суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан”-ы жагсаалтыг баталсан байна. Энэ жагсаалтад  аймгийн Засаг дарга л багтсан. Харин “Албан ажлын суудлын   автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан”-ы жагсаалтад аймгийн Засаг даргын орлогч албан ажлын хэрэгцээнд суудлын автомашин унах эрхтэй гээд заачихаж. Өөрөөр хэлбэл, аймгийн ЗДТГ буюу гүйцэтгэх засаглал дотор аймгийн Засаг дарга албан тушаалын автомашин унана, аймгийн Засаг даргын орлогч албан ажлын хэрэгцээнд машин унах эрхтэй гээд 184 дзгээр тогтоолоор нэгбүрчлэн зааж баталжээ. Бүр цаашилбал уг тогтоолд хэн ямар машин унахыг ч тогтоосон байна. Тухайлбал,  Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоног (баярын болон долоо хоногийн амралтын өдрийг оролцуулан)-т дунджаар 70 км зам туулна гээд тогтоосон байна. Мөн   албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан  тушаалтан  болох аймгийн Засаг даргын орлогч суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км-ээс хэтрүүлэхгүй унахаар хэмжээ хязгаарыг тогтоосон байна. Нэг үгээр хэлбэл, аймгийн Засаг дарга хоногт 70 км, түүний орлогч 50 км зам туулах л эрхтэй гэсэн үг.

Аймгийн ЗДТГ-т  байгаа бусад албан тушаалтан тэгвэл машин унах эрхтэй юү гэдэг асуулт гарч байна. Засгийн газрын 184 дүгээр тогтоолд зааснаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон бусад албан тушаалтнууд дуудлагын автомашин унах гэнэ. Тэд аймгийн төвөөс Жаргалант сум орох тохиолдол бүрт Хөдөө ажлын автомашин унах ёстой ажээ. Засгийн газрын тогтоолоос харвал 1-д манай аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү албан тушаалын болон албан ажлын хэрэгцээнд “Прадо 150” тусгай машин унах эрхгүй болж байна. Харин дуудлагын машин унаж болох аж. Тэрхүү  дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэж байхыг Засгийн газрын тогтоолоор журамласан байх юм. Бүр “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх дуудлагын автомашины тоо, төрлийг шинэчлэн тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай” хэмээн нарийвчлан заасан байна. Эндээс харвал дарга нэртэй бүхэн машин унаж ажил, гэр хоёрынхоо дунд ямбалах эрх хэм хэмжээг ийнхүү Засгийн газраас нарийвчлан тогтоосон атал манай аймгийн хувьд Засгийн газрын 184 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй, хэрэгсэхгүй үл тоож “Прадо 150” мэтийн А-95 автобензин хэрэглэдэг, 100 км-т 22-24 литр шатахуун зарцуулдаг машин унаж байгаа дарга нарт Засгийн газрын 184 дүгээр тогтоолыг сануулах гэсэн юм.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ