Нийтлэгдсэн: Thu, Feb 28th, 2019

А.Энхбат: “Эрдэнэт үйлдвэр” байгаль орчноо хамгаалахаас зайлсхийж байна

Аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нө

хцлийг хангах зорилгоор Эрдэнэтийн цагаан тоосны асуудлаар БОАЖЯ-ны сайдад мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулсан байна. Үүний дагуу өнгөрөгч өдрүүдэд БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбатаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн манай аймагт ажиллаж Жаргалант сум, Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил, Вокзалын оршин суугчидтай уулзжээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллаж цагаан тоосны дэгдэлт, орчны бохирдол, Хангал голын бохирдолд урьдчилсан байдлаар дүгнэлт гаргажээ. Ажлын хэсгийнхэн орон нутагт ажилласан талаараа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цагаан тоос, Хангалын голын бохирдол ямар төвшинд байгаа, энэ талаар хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцсан тухайгаа хэвлэл, мэдээллийнхэнд танилцуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч А.Энхбат “Аймгийн Засаг даргын хүсэлтээр яамнаас ажлын хэсэг гарч ажилласан. Үндсэн гурван чиглэлээр ажиллалаа. Үүнд 40 жил болсон Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу юу хийж вэ, биелэлт нь ямар байгаа вэ гэдгийг шалгасан. Хоёрдугаарт, Орхон аймгийн хэмжээнд цагаан тоосны нөлөөллийн бүсэд 10 гаруй мянган иргэн амьдарч байна. Цагаан тоосыг бууруулах талаар үйлдвэрийн зүгээс ямар ажил хийв, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг судалсан. Гуравдугаарт, Үйлдвэрийн хувьд хамгийн их ус хэрэглэж байгаа газар. Усны хэрэглээгээр Оюутолгойн дараа ордог. Усыг эргүүлэн ашиглаж байна уу, усны нөөцөө хэрхэн тодорхойлж, бүрдүүлж байна вэ гэдэгтэй танилцлаа. Шалгалтын урьдчилсан дүгнэлтээс харвал Эрдэнэт үйлдвэр одоог хүртэл цагаан тоосныхоо шийдлийг олж чадахгүй байна. Санаачлага, манлайлал дутуу байна. Хамгийн сүүлд барьцалдуулах технологийг цагаан тоосон дээр туршиж, хийж байгаа ч хангалтгүй байна. Технологийн хамрах хүрээ хангалтгүй байгаа нь шалгалтаар илэрсэн. Нөгөө талаас, цагаан тоос хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар тогтоосон зүйл, судалгаа алга. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага  санаачлагаараа ажил хийхгүй байна. Нөлөөллийн бүсэд байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, судалгаанд хамруулахгүй байна. Өнгөрсөн онд дөнгөж 36 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Дэндүү чамлалттай тоо. Нөлөөллийн бүсэд 10 мянга гаруй иргэн байна. Жилд дор хаяж 1000 иргэн хамруулж эрүүл мэндийн үзлэгт оруулж, судалгаа хийх ёстой. Цагаан тоос хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлж байна уу үгүй юу гэдгийг албан ёсоор судалж тогтоох ёстой. Энэ талаар ажиллахгүй байна.

Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг хийлгэх ёстой. Энэ ажил огт хийгдээгүй. Дүйцүүлэн хамгаалалтын, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж чадахгүй байна гэж бид дүгнэж байна. Эрдэнэт үйлдвэрт байгаль орчныг хамгаалах бие даасан бүтэц байхгүй байна. Үйлдвэрийн удирдлага байгаль орчноо хамгаалахаас зайлсхийж байна гэж дүгнэлээ. Оюутолгойн байгаль орчны хэлтэст 30 гаруй хүн ажилладаг. Эрдэнэт үйлдвэрт байгаль орчныг хамгаалах чиглэлээр 3-хан хүн ажиллаж байна. Энэ бол цагаан тоосны чиглэлээр, байгаль орчныг хамгаалах талаар Эрдэнэт үйлдвэрийн хийж, хэрэгжүүлсэн ажилд өгч байгаа бидний урьдчилсан дүгнэлт” гэсэн юм. Ажлын хэсгийнхэн урьдчилсан дүгнэлтийнхээ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд албан ёсоор танилцуулсан ажээ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ