Нийтлэгдсэн: Thu, Feb 28th, 2019

Л.Эрдэнэбулган: Хангалын голын бохирдолд цагаан тоос хэрхэн нөлөөлж байгааг тогтооно

                     БОАЖЯ-наас манай аймагт ажилласан Ажлын хэсгийн гишүүн, яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган Эрдэнэт үйлдвэрийн усны хэрэглээ, хаягдлын санд байгаа усны байдал, төлөв, Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгааг судалсан талаараа танилцуулсан юм. “Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр усны хэрэглээгээрээ улсдаа хоёрдугаарт ордог. Хаягдлын санд байгаа усны болон ашиглаж байгаа усны оролт, гаралт дээрээс дээж авлаа. Дээжээ шинжилнэ. Эрдэнэт үйлдвэр ус бохирдуулсаны төлбөр төлдөг болно. Хууль нь байгаа, хэрэгжихгүй өдий хүрсэн. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс усны блансын тооцоо, судалгааг хаягдлын сангийн усанд хийх ёстой. Усны шүүрэл, алдагдал, эргэн ашиглалтын тал дээр шалгасан. Энэ удаагийн шалгалтаар Хангалын голын бохирдолд цагаан тоос хэрхэн нөлөөлж байгааг тогтооно. 2002 оноос хойш Эрдэнэт үйлдвэрийн хувьд Орхон аймгаас жил бүр 2 тэрбум төгрөгийг усны алдагдал нэрээр авдаг. Үүнийг зогсооно. Энэ талаар хуульд ч заасан байгаа.

Энэ удаагийн шалгалтаас харахад Эрдэнэт үйлдвэрийн усны алдагдал 54 хувьтай байна. Энэ бол үнэхээр их тоо хэмжээ. Олон улсад 8-10 хувийн усны алдагдлыг хэвийн гэж үздэг. Усны алдагдал буюу шугамын алдагдал Улаанбаатарын хэмжээнд 13-15 хувьтай байгаа. Зарим үед 18 хувьд хүрдэг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн тухайд 54 хувь гэдэг бол үнэхээр асуудалтай. Энэ бүхнийг урьдчилсан байдлаар тогтоолоо. Эцсийн дүгнэлт гуравдугаар сарын 30-ны дотор гарна. Сайдын зөвлөлөөр орсоны дараа олон нийтэд ил болно” хэмээсан юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ