Нийтлэгдсэн: Fri, Mar 1st, 2019

Өнөөдрөөс нэг удаагийн гялгар уутыг хэрэглэхгүй

Засгийн газраас иргэдийн  өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөн хэрэглэдэг нэг удаагийн нийлэг гялгар уутны худалдааг хориглох шийдвэрийг гаргасан.  Уг шийдвэрийг энэ оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх юм байна. Энэ талаар аймгийн БОАЖГ, МХГ, ЭМГ, ХОХБТХ-ийн хамтарсан ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.

        Засгийн тогтоолоор бүх төрлийн 0,035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглосон шийдвэрийг гаргасан байдаг. Манай аймгийн хувьд уг шийдвэрийн  хэрэгжилтэд БОАЖГ, МХГ, ХОХБТХ, ЭМГ гэсэн байгууллагууд хяналт тавин ажиллах юм байна. Гялгар уутны хэрэглээг хязгаарласнаар агаар хөрсний бохирдол буурч, хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн  албаныхан хэлж байна. Тиймээс иргэддээ хандаж гялгар уутнаас татгалзаж, даавуун болон цаасан уутыг хэрэглээндээ хэрэглэж байхыг зөвлөлөө. Иргэн та хэрэглээндээ зөвхөн даавуун тор хэрэглэснээр жилд 22 мянган гялгар уутнаас татгалзаж байна гэсэн үг юм.

 Өдөр тумын хүнсний болон ахуйн гялгар уут нь хар тугалга орсон нэгдлийг хайлуулж хийдгээрээ онцлог маш бат бөх бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас ахуйн хэрэглээнд маш өргөн хэрэглэгддэг байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан статистик тоон судалгаанаас харвал дэлхийн хэмжээнд жил тутамд 1 тэрбум орчим гялгар уут үйлдвэрлэж байна. Тэгвэл жилд тэрбумаар нь  үйлдвэрлэж байгаа тэдгээр гялгар уутнууд эцсийн шатанд хаачдаг вэ гэвэл ерөөсөө байгаль орчинд хаягдаж хамгийн дээд тал нь 1000 жил болж задарч маш удаан хугацаагаар байгаль орчны хөрс, агаарыг бохирдуулдаг байна. Тиймээс та бид өнөөдрөөс эхлэн гялгар уутнаас татгалзаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, байгаль эх дэлхийгээ хайрлаж  өдөр тутмын хэрэглээндээ зөвхөн даавуун болон цаасан уутыг хэрэглэж хэвшихийг мэргэжлийн байгууллагуудаас уриалж байна.

Р.Ханд

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ