Нийтлэгдсэн: Tue, Mar 5th, 2019

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ.

Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Энхжин” хотхоноос саатуулсан бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь цагдаагийнхан саатуулсан байна. Харин Ц.Пүрэвтүвшин нь Цагдаагийн ерөнхий газарт очин, байцаалт өгчээ.

Засгийн газрын гишүүн болох Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдан авахад голлон оролцсон хүний нэг нь сахал Д.Эрдэнэбилэг гэж ярьдаг бөгөөд Худалдаа хөгжлийн банк оролцсон гэх нь бий. Гэхдээ Ц.Пүрэвтүвшин нар Худалдаа хөгжлийн банк үүнд хамааралгүй гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн юм.

Ц.Пүрэвтүвшингээс тайлбар авч байна

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс яг одоо хуулийнхан тайлбар авч буй аж.

Мэдүүлгийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан авч байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг хуулийнхан баривчилсан гэх мэдээлэл тархсан ч батлагдсангүй. Түүнийг үүрээр тус газарт авчирсан юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авахдаа төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосон схем нь үүнийг гэрчилж байгаа гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Л.Оюун-Эрдэнэ ташаа мэдээлэл тарааж нэр хүндэд халдсан. Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйх ёстой. Хуулийн байгууллагынхан надаас болон манайтай хамтарч ажилладаг бизнесийн түншүүдээс мэдүүлэг тайлбар авсан. Бид шалгах ажиллагаанд нь саад учруулаагүй гэдэг тайлбар хийсэн билээ.

Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байна

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчилсан асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Эх сурвалж “Medee.mn”

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ