Нийтлэгдсэн: Tue, Mar 5th, 2019

Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд аймгийн СӨХ-дын Зөвлөлийн дарга Ц.Ганхуяг ажил байдлынхаа талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар СӨХ-дын үйл ажиллагаангы талаар шүүмжлэлтэй хандаж зарим зүйлийг тодруулсан юм.

    -Ц.Ганхуяг: Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 37 СӨХ  бий Өнгөрсөн оны туршид 30 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Нийт СӨХ-дын хувьд өнгөрсөн онд 1 тэрбум 329.3 сая төгрөгийн хуримтлал үүсгэсэн. СӨХ-дын хэмжээнд 12 мянга гаруй гишүүн буюу өрх байгаа. Дээрх мөнгөний 467.2 сая төгрөг буюу 42.8 хувийг нь засвар үйлчилгээнд, 550.3 сая төгрөг буюу 50.4 хувийг нь үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Ус дулаанд 55, гэрэл цахилгаанд 42, хөдөлмөр хамгаалалд 16, ариутгал халдваргүйжүүлэлтэд 19.3 сая, нийтдээ 134.2  сая төгрөг зарцуулсан. СӨХ-д үйлчлүүлэгчдийнхээ төлбөр хураамжийг Эрдэнэт усаар дамжуулж авдаг. Үүний хөлсөнд 89.3 сая төгрөг төлсөн. СӨХ-дын хувьд нийт орлогынхоо 38.3 хувь болох 390.9 сая төгрөгийг цалинд олгосон байна. НДШ-д 53.3 сая төгрөг төлсөн. Үйл ажиллагаа эрчимтэй явуулж байгаа 30 гаруй СӨХ-доос орлогынхоо талаас илүү хувийг цалинд өгдөг газар ч бий. Бүр 68.2 хувийг цалинд өгдөг газар байгаа. Бид 20 жилийнхээ ойг угтаж 20 гаруй бүтээлч ажил хийсэн. Удахгүй аймгийн хэмжээнд ажилладаг СӨХ-д ажлын тайлангаа тавих болно. Мөн СӨХ-дын Дээд зөвлөлөөс төвшин тогтоох үзлэг хийнэ.

– М.Түмэнжаргал: Аймгийн хэмжээнд олон СӨХ ажилладаг. Зарим нь цөөн үйлчлүүлэгчтэй байдаг. СӨХ байгуулах зөвшөөрлийг хаанаас өгдөг юм бэ.

-С.Ганхуяг: Иргэний хуулийн 47-гийн гуравт заасны дагуу хоёр иргэн харилцан тохиролцсоны үндсэн дээр оршин суугаа байрандаа СӨХ байгуулах эрх нь нээлттэй байдаг. Хуулийн дагуу ийм хүсэлт гаргасан тохиолдолд Баян-Өндөр сумаас зөвшөөрөл олгодог.

– С.Ганцогт: Нэг СӨХ-д дарга, ня-бо, менежер гээд удирдлагын аппарат нь хэтэрхий олон байдаг. Жинхэнэ ажил хийдэг үйлчлэгчийнхээ орон тоог нэмж ажиллуул л даа. Бүр зарим нэгийг нь нэгтгээд үйлчилгээний ажилчдын тоог нь нэмж ажиллуулаач. Дээр нь СӨХ-д байрныхаа хонгилыг түрээслүүлдэг. Мужаан, тоглоомын газар гээд янз бүрийн үйл ажиллагааны чиглэлээр түрээслэдэг. Хэн энэ зөвшөөрлийг олгодог юм бэ. Энэ бүхэн оршин суугчдын тав тухыг алдуулж байна. Үүнийгээ даруйхан өөрчил. Бид тэдгээр түрээслэгчдийн асуудлыг шийдэх боломж гарцыг гаргая. Болох уу?

-Ц.Ганхуяг: Өнөөдрийн байдлаар СӨХ-дын 219 хонгилд 253 өрхийн үйлдвэрлэгч ажилладаг. Эдгээр түрээслэгчдийг өнөөдөр ч хамаагүй хөөгөөд гаргачихвал Баян-Өндөр сумын удирдлагаас эхлээд олон хүн эвгүй байдалд орно. Би дээрх 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд хөөж гаргамааргүй байна. Тэд ч бас амьдралаа авч яваа хүмүүс шүү.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ