Нийтлэгдсэн: Tue, Mar 5th, 2019

Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайн үеэр 70353511 дугаар утсанд иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлт, өргөдлийн талаар танилцуулж асуудлын шийдвэрлэл ямар шатанд явааг тодоруулж нягталдаг. Өнгөрөгч шуурхайн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхцэцэгээс “Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн хүүхдэд вакцины тун хэтрүүлж хийсэн зүйл болсон нь үнэн үү. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас энд танилцуулахгүй шүү” гэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм.

Албан бус мэдээллээс харвал Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар саяхан хүүхдэд вакцин тариа хийхдээ тунг нь хэтрүүлжээ. Энэ асуудлыг дарга нар олны хэл амнаас зайлсхийхийн тулд “хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал” гэдэг шалтгаанаар дарагдуулж байгаа бололтой. Энэ үйлдэл нь эмнэлгийн ажилтаны цэвэр хариуцлага алдсан үйлдэл гэж хэн ч хэлнэ. Хариуцсан ажилдаа хайнга хандаж, хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц үйлдэл гаргасан ажилтан, түүний харьяалагддаг Өрхийн эрүүл мэндийн удирдлагын эрхийг хамгаалах байтугай олон нийтэд мэдээлж, хариуцлага тооцох ёстой. Харин эрүүл мэндээрээ хохирсон байж болох хүүхдийн эцэг эх, хүүхдийн хувь хүний нэр төртэй холбоотой учир мэдээлэлийг нууцлах үүрэгтэй. Вакцины тун хэтрүүлснээс хүүхэд насан туршдаа эмгэгтэй, өвчтэй нэгэн болж, гэр бүлийн амьдрал яаж орвонгоороо эргэдэгийг монголчууд дэндүү сайн мэднэ. Шат шатандаа төрийн албан хаагчид сахилга хариуцлагаа дээшлүүлье гэж Ерөнхий сайд нь хоолойгоо сөөтөл ярьж байхад, дарга сэтэртнүүд нь хүний эрүүл мэндтэй холбоотой хариуцлага алдсан асуудлыг “хүний нэр хүндтэй холбоотой” гэдэг шалтгаанаар  хамгаалаад сууж байгааг ойлгоход бэрхтэй.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ