Нийтлэгдсэн: Wed, Mar 6th, 2019

“Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ

Эдүгээгээс 106 жилийн тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд  бичгийн их хүн Жамсрангийн Цэвээнийн санаачлага, оролцоотойгоор тухайн үеийн Нийслэл хүрээ, өнөөгийн Улаанбаатар хотноо Монголын анхны чөлөөт хэвлэл болох “Шинэ толь бичиг” сонины анхны дугаар 200 ширхэг хэвлэгдэн гарчээ. Тухайн үедээ нэг бүрийг нь 10 копейкээр худалдсан нь өдөртөө л зарагдсан байдаг аж. Сониныг монголчууд ашиглахад дөхөмтэйг бодолцож дээлийн энгэртээ өвөртлөх эсвэл халаасанд багтахуйц жижигхэн дэвтэр хэлбэртэйгээр гаргажээ. “Шинэ толь” бичиг сонины эхний дөрвөн дугаар нь 23х15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34х26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарчээ.Түүхэн энэ талаас нь харвал 106 жилийн дараа өнөө цагийн сэтгүүлч бид соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, судлаач Ж.Цэвээний эрхлэн гаргасан “Шинэ толь бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан өдрийг Монголын сэтгүүл зүйн төрсөн өдөр хэмээн хэлж, ярьж, тэмдэглэж ирсэн. Юуны түрүүнд Эрдэнэт хотынхоо мянга мянган уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэх нь зөв байх. Манай хотын иргэдийг, тэр дундаа өмнөх нийгмийн сэхээтнүүдийг монголчууд их үнэлдэг. “Эрдэнэтийн иргэд сонин их уншдаг юм билээ. Өглөө эрт шуудангийн хайрцагнаасаа сонины шинэ дугаараа аваад гарчиглаж байгаа, сонин сэтгүүлээ сугандаа хавчуулаад алхаж яваа хүнийг хараад өөрийн эрхгүй бишрэх, хүндлэх сэтгэл төрсөн шүү” хэмээн эртний танил минь өгүүлж байсныг мартахын аргагүй.

Гуравдугаар сарын 6-ны энэ өдрийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө олж авсан түүхэн өдөр гэж Монголын бүх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, уншигчид ч хүлээн зөвшөөрдөг. 1913 оны гуравдугаар сарын 6-нд анхны чөлөөт хэвлэл болох “Шинэ толь бичиг” сонин  гарч эхэлсэнээс хойш хэдэн арван жилийн дараа буюу 1998 онд Монголчууд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” хэмээх гартаа барих алга дарам цаастай болж билээ. Мартын 8-ны баярын өдөр болох гавьяат жүжигчин Т.Ариунаа, Д.Сарантуяа нарын тоглолтын сүрд дарагдаад ч тэр үү Монгол оронд шинэ цагийн хэвлэл үүсч хөгжсөний 106 жилийн ой манай аймгийн хэмжээнд нам гүмхэн өнгөрөх төлөвтэй. Сэтгүүлчдийн эвлэлийн салбар зөвлөлийнхөн энэ удаадаа ойнхоо талаар дуугарсан ч үгүй. Аймаг, орон нутгийн зүгээс бол бүр таг чиг. Ер нь сүүлийн үед эрх баригчид хэвлэлийнхэнээс зайгаа барьж эцэстээ үг хэл, үйл хөдлөлөөрөө ялгаварлан гадуурхах, алагчлах, үзэл бодлоор нь гадуурхах хандлага гаргах болсон. Өнөөдөр аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 20 шахам хэвлэл мэдээллийн байгууллага нь тодорхой хууль тогтоомжийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байгаа. Тэгээд ч “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд   “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан байдаг. Хуулийн энэ мэт заалтын хүрээнд хэвлэл мэдээллийнхэн аймаг, орон нутгийн эрх барих байгууллагуудтай хамтран ажилладаг.

Энэхүү хамтын ажиллагаа 2019 оны хувьд ихээхэн эргэлзээтэй, бүрхэг байгаа нь эрх баригчдын хандлагаас шууд ажиглагдана. Өмнөх жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага аймгийн захиргаатай Хамтран ажиллах гэрээ байгуулж төрийн ажлыг иргэдэд хүргэж, түгээж ирсэн. Гуравдугаар сар гарчихаад байхад аймгийн удирдлага хэвлэлийнхэнтэй Хамтран ажиллах гэрээгээ нэгбүрчлэн байгуулсангүй. Зарим нэгийг нь урьж авчраад далдхан байдлаар Хамтран ажиллах гэрээ байгуулж хэвлэлийнхэнийг алагчилсан байдалтай ханддаг боллоо, бүр сүүлдээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүд албан ёсоор хамтран ажиллах хүсэлт гаргаж, гуйж гувшаагүй  бол хэвлэлийнхэн Засаг даргатай Хамтран ажиллах гэрээ байгуулах ямар ч боломжгүй тухай дуулдана. Д.Соёлчүү дарга “таалсан” болоод тэр үү зарим нэг байгууллага гэрээгээ байгуулаад амжиж. Хэвлэлийнхэн эрх баригчид маань биднийгээ нам, энэ тэрээр нь алагчлахгүй байх гэж бодоод  шинэ оны хамгийн эхний аймгийн Засаг даргын шуурхайгаас эхлээд л мэдээ, мэдээллийг нь эрдэнэтчүүдээ хүргэсээр л байгаа. Аймгийн ИТХ-аар ЗДТГ-ын 2019 оны төсөвт 100 хүрэхгүй сая төгрөг баталсан. Хэвлэлийнхэн энэ мөнгийг зүгээр ч нэг авах гээгүй. Тэгээд ч өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага хувийн хэвшил дээр тулгуурлан ажилладаг. Энэ утгаараа аймгийн дарга, удирдлагуудын тууз хайчилж байгаа, баярын хуралд үг хэлж буй дүр төрхийг дандаа үнэгүй гаргаад, сурталчлаад байна гэж байхгүй л дээ.  Ардчилсан намыхан Эрдэнэтэд засаглаж байх үед бараг л хоёрдугаар сарын эхээр хэвлэлийнхэнтэй Хамтран ажиллах гэрээгээ олны өмнө ил тод, нээлттэй байгуулчихаад биднээс “Та нартай Хаалтын гэрээ хийгээгүй шүү Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Чанартай бүтээгдэхүүн авна шүү” гээд зурагтаар гардаг байлаа. Тэр цаг, тэр үйл явдал өнөөдөр түүх болон үлдэж.  Гэтэл өнөөдөр гэрээ байгуулах ажил нүднээс далд нууцхан явагддаг болсон нь Хэвлэлийн эрх чөлөө манай аймагт хэдэн төгрөгнөөс болоод хумигдаж мэдэх аюулд тулаад ирлээ. Мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг гэх бүдүүлэг ойлголтыг эрх баригчид маань хэвлэл, мэдээллийнхэн бидэндээ тулгах гээд байна уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ