Нийтлэгдсэн: Thu, Mar 7th, 2019

АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг намын гишүүдийг гүтгэсэн мэдээлэл тарааж байгаа хэмээн үзэж, АН-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй, АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж ээлжит гүтгэлгээ тараалаа. Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-ийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна.

Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. АН ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн дариу зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

АН нь 1990 оны хувьсгал болон 1992 оны Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

Л.Болд гишүүний асуудлыг удахгүй шийднэ

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.   

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар тухайн үед эрх барьж байсан АН-ын удирдлагууд шийдвэр гаргасан байна. Тиймээс та бүхэн намын удирдлагууддаа хариуцлага тооцох уу?

-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд С.Эрдэнэ даргын нэр байгаагүй. Харин Д.Эрдэнэбат гишүүнтэй холбоотой мэдээлэл байсан. Хэрвээ хариуцлага тооцох ёстой бол хариуцлага тооцно. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой Засгийн газрын  хуралдааны тэмдэглэлийг ил болгох шийдвэр гаргалаа гэж мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд телевизээр нэвтрүүлэг гарсан. Гэхдээ телевизийн нэвтрүүлэг бүрэн итгэх боломжгүй. АН-ын хувьд гэмт үйлдэл хийсэн бол улс төрийн хамгаалалт байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарласныг юу гэж хүлээж авч байна вэ?

-Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хууль, шүүх, прокурорын үүргийг бүгдийг хамтад нь гүйцэтгэж байна.  Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсоноосоо хойш 1992 оны хувьчлалыг шалгана, тэрийг шоронд хийнэ, байцаана гэдэг боллоо. Цаашдаа Л.Оюун-Эрдэнэ гэмт хэргийн чиглэлээр мэргэшиж ажилламаар байгаа бол  АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокуророор тавибал илүү зохихоор харагдаж байна.

-УИХ-ын гишүүн Л.Болд албан ёсоор намаасаа гарсан уу?

-Л.Болд гишүүний асуудлыг удахгүй шийднэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ