Нийтлэгдсэн: Mon, Mar 11th, 2019

Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа

“Энэ хүнийг Эрдэнэ гэнэ” хэмээн “Тунгалаг Тамир” Монголын уран сайхны кино эхэлдэг бол аймгийн Засаг даргын даваа гарагийн энэ удаагийн шуурхай зөвлөгөөн “Энэ хүнийг Ч.Алтангэрэл гэнэ. Гурван замын постны дарга хэмээн танилцуулсанаар эхэллээ”. Засаг дарга Д.Батлутын хувьд ажлаа авсан цагаасаа эхлэн гурван замын постын мөнгө хураалтын журманд өөрчлөлт оруулах улмаар өөр газар нүүлгэн шилжүүлэх талаар хөөцөлдсөн. Гурван замын уулзварт байх пост буюу мөнгө хураах хэсэг нь босоо удирдлагатай Замын тээврийн яамны сайдын мэдлийн байгууллага аж.

Орхон аймгийн дугаартай машин Жаргалант сум руу орох гарахдаа байнга 1000 төгрөг төлдөг. Өөрийн аймгийнхаа нутаг дэвсгэрт зорчиж байж мөнгө төлдөг нь үнэндээ шударга бус л даа. Гэтэл бид чинь энүүхэн Булган аймгийн Орхон сум, Булганы төв орохдоо ч мөнгө төлдөггүй. Гэтэл Жаргалантад байгаа төрөл садантайгаа уулзах гээд зорих бүртээ 1000 төгрөг Авто замын санд тушаана.

Яамны зүгээс өгсөн тайлбарт “Улсын чанартай А1001 тоот зам танай аймгийн төвөөр дайран өнгөрч байгаа. Улсын чанартай авто замаас зам ашигласны мөнгө болох 1000 төгрөг авах хураамжтай. Засгийн газрын 103 дугаар тогтоолоор хураамжийн мөнгийг л авч байна” гэдэг аж. Сүүлдээ аймгийн удирдлагууд иргэдийнхээ эрх ашгийн үүднээс энэ постыг нүүлгэх санал гаргаад байгаа. Саяхан даа, энэ өвөл Жаргалант сумын зүүн талд Замын цагдаагийн кабон байгуулсан. Түүний хажууд л энэ постыг байгуулчихъя. Эсвэл Хөшөөтийн давааны наад талын хонхорт байгуулчихсан ч яадгийм. Хяналтын постоор жирийн өдөрт 700-1000, баяр ёслолын үеэр 5000 хүртэл машин нэвтэрдэг аж.

Энэ мэт асуудлыг нь хэлж, ярьж хөөрөх гэхлээр Гурван замын постын дарга, удирдлага нь олддоггүй. Яамны сайдын шууд захиргаанд байдаг гээд аймаг, орон нутгийнхантай тоож дуугардаггүй, олддоггүй байсан  удирдлагыг нь олж авчран өнөөдөр ийнхүү дарга нартай танилцуулсан нь энэ. Ч.Алтангэрэл дарга энэ албанд томилогдоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэнэ. 

Сонирхолтой нь,  Эрдэнэтчүүд  төдийгүй аймаг, орон нутгийн дарга нар бүгд л гурван замын пост гэж ярьж хэлээд байгаа болохоос энэ байгууллагын албан ёсны хаяг, нэршил нь, удирдлага нь “Хангалын голын гүүрийн ахлагч” нэртэй ажээ.

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ