Нийтлэгдсэн: Tue, Mar 12th, 2019

20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ

Аймгийн удирдлага болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд 2018 оны хамт төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн онд хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин экологи, Хүн амын эрүүл мэнд, Ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, нийгэм зэрэг чиглэлээр 20 орчим ажлыг хэрэгжүүлж 2,4 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Талууд дээрх төлөвлөгөөг 92,5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны Бизнес төлөвлөгөөнд дээрх хамтын ажиллагаанд зориулж 2 тэрбум гаруй төгрөг баталсан. Уг хөрөнгөөр Эрдэнэт сувиллын цогцолборын төлбөртэй үзүүлдэг тусламж үйлчилгээг Орхон аймгийн иргэдэд 10-15 хувийн хөнгөлөлттэй үзүүлэх, Эрдэнэт үйлдвэр ХХК-д хэрэгцээтэй стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр Технологийн сургууль, “Эрдэнэт ШУТП”  ОНӨААТҮГ –тай хамтарч ажиллах, Байгалийн гэнэтийн үзэгдэл, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд болон онцгой шаардлагатай үед хамтран ажиллах, Эрдэнэт үйлдвэрээс тусгай зориулалтын авто машин, механизмаар дэмжлэг үзүүлэх, Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хамтран хийх зэрэг 10 гаруй ажил багтсан байна.  Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүдээс хамтын ажиллагааны төлөвлөгөөг Эрдэнэт хотын хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон үйлдвэрийн хаалт, хөгжлийн менежментийн бодлогод нийцүүлэх талаар санал гарсан. Мөн тодорхой жижиг ажлуудыг хасаж цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдээс 3700-г нь эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хотын агаарын бохирдлыг бууруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт зэрэг цөөн тооны том ажлуудыг хийх хэрэгтэй гэх саналыг хэллээ. Иймд дээрх саналуудыг тусгаснаар төлөвлөгөөг албан ёсоор батлах юм.

Аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд 2 талаас томилогдсон бүрэлдэхүүн жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай. Урьд жилүүдэд дээрх хамтын ажиллагаанд жилд 700-800 сая төгрөг зарцуулдаг байсан бол сүүлийн хоёр жилд дээрх хөрөнгийн хэмжээ 2 тэрбум төгрөг болж нэмэгдээд байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ