Нийтлэгдсэн: Thu, Mar 14th, 2019

Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж өрөөг нь битүүмжиллээ. Тэдний эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлж байна гэж ойлгож болох уу?

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж буй байдлыг зогсоох болон бүтэц, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт хийхийн тулд онцгой дэглэм тогтоож байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ ажиллах боломжгүй байгаа. Үүнээс болж Стандарт банкны өрийн асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл учирч байна. Мөн Эрдэнэт үйлдвэр бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй, мөнгө захиран зарцуулж, орон тооныхоо асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, төсөв, санхүүтэй холбоотой чухал асуудал учир өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарч онцгой дэглэм тогтоолоо.Засгийн газар бол УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Их хурлаас 23 дугаар тогтоол гарсан. Тогтоолд “Засгийн газар хэлцэл хийх байдлаар маргаантай асуудлыг шийдвэрлэ“ гэсэн үүрэг, чиглэл өгсөн. Хэлцэл хийж маргаан таслах гэхээр, холбогдох хууль хяналтын хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон. Учир нь Худалдаа хөгжлийн банк хэдэн төгрөг зарцуулсан, хэд нь төрөөс гарсан, ямар санхүүгийн эх үүсвэрээр тус үйлдвэрийн 49 хувийг нь худалдаж авсан, тухайн үед яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газар давуу эрх эдэлсэн гээд асуудал үүсч байгаа. Үүнийг ил тод болгохын тулд судалгаа хийж байна. Санхүүгийн схемтэй холбоотой асуудал байна. Өмнө нь УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэгт байгаа нууцын зэрэглэлд орохгүй буюу Засгийн газар, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д байгаа материалаас харахад санхүү нь таван эх үүсвэрээс гарсан байгаа нь баримтаар тогтоогдсон. Гэвч тогтоогдоогүй олон зүйл байна. Мөрдөн шалгах, мөнгө угаахтай холбоотой олон асуудал байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрт ноогдол ашгаа авсан буюу нийт 111 сая долларын асуудал 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна. Мөнгөний эх үүсвэрээс нь харахад нийлүүлэлтийн гэрээ, сонгон шалгаруулалтдаа давуу эрх олгосон, гэрээ хийчихээд ажлаа гүйцэтгээгүй тохиолдол байна. Эдгээрийг шалгахын тулд өрөөнүүдийг битүүмжилсэн

-Онцгой дэглэм тогтоож байгаа нь үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

– Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд огт нөлөөлөхгүй. Онцгой дэглэм тогтоох асуудлыг өмнө Засгийн газар хэрэгжүүлж байсан. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна. Хэрэв энэ хугацаанд асуудал шийдэгдэхгүй бол УИХ-аас сунгаж болно.

-Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор дээрх албан тушаалтнуудын оронд хүн томилох уу?

-Юуны өмнө бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь цомхон боллоо. Зургаан сарын хугацаанд дээрх орон тоон дээр хүн ажиллахгүй. Харин нэгдүгээр гарын үсэг шилжинэ. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/, Ажлын хэсэгтэй ярилцаж байж шийдвэрлэнэ. Нэмж нэг ч хүнийг томилохгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хуралдахгүй.  Бид энэ хугацаанд 11 асуудлыг яаралтай шийдвэрлэнэ. Цаг алдаж болохгүй учир ийм шийдвэр гаргалаа. Мөн Стандарт банкны өр, гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх олон асуудал байгаа. Буруутай этгээд нь хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол дээрх өрийг нөхөн төлүүлэх асуудал ч яригдана.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ