Нийтлэгдсэн: Mon, Sep 15th, 2014

Ж.Отгонбаяр: Монгол хүний хүч хөдөлмөр шингэсэн лед гэрлийг бүтээнэ

2014-09-04-3

/Монголд анх удаа LED гэрэл үйлдвэрлэж эхэллээ/

Олон улсад үйлдвэрлэлийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа энэ үед “TД ЛЕД” ХХК эдийн засаг болон эрчим хүчинд хэмнэлттэй байгаль экологид сөрөг нөлөөгүй LED гэрэл үйлдвэрлэж байна. Эрдэнэт төдийгүй Монголыг гэрэлтүүлэхээр ажиллаж буй “TД ЛЕД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Отгонбаяртай уулзлаа.

-Үйлдвэрлэгч гэхээсээ хэрэглэгч орны тоонд багтдаг манай улс LED гэрэл үйлдвэрлэж эхэлсэн таатай мэдээ байна.

-Баярлалаа. Тэгэхээр бид LED гэрэл гэж юу болох тухай товчхон танилцуулъя. LED гэдэг нь Light Emitted Diode гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Монголоор гэрэл цацруулагч диод гэсэн утгатай юм. Манай компани LED гэрлийн эд ангийг үйлдвэрлэгч, зах нийлүүлэгч улс орноос эх орондоо импортлож угсарч байна. LED гэрлийн гол эд анги болох чипийг АНУ, Герман, Тайван, Сингапур улс өндөр түвшинд үйлдвэрлэдэг юм. Тиймээс манай компани дээрх улсаас чипийг нь авч мөн гэрэлтүүлгийн ар талд нь байдаг цахилгаан тохируулагч DRIVER–ийг импортолж нийлүүлж угсардаг гэсэн үг. Монгол хүн угсарч, тохируулж байгаагаараа үйлдвэрлэгч болж байгаа юм. Тэр ч утгаараа анхдагч гэж хэлж болно.

-Анхны бүтээгдэхүүнээ хэзээ зах зээлд гаргах вэ?

-Одоогийн байдлаар үйлдвэрийнхээ тоног, төхөөрөмжийг суурилуулж байна. Есдүгээр сарын 11-нд нээлтээ хийж 20-нд худалдаанд гаргана.

-LED гэрэл эрчим хүчинд хэмнэлттэй, удаан эдэлгээтэй гэдгийг хүн бүр мэднэ. Танай бүтээгдэхүүн энэ шалгуурыг давсан байх гэж бодож байна. Өөр онцлог, давуу тал байгаа юу?

-Монголын зах зээлд зарагдаж байгаа LED гэрлийн дийлэнх нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байдаг. Ер нь LED гэрлийн хамгийн чухал эд анги нь чип юм. Үүнийг хэр сайн өндөр түвшинд үйлдвэрлэсэн байна төдий чинээ эрчим хүчинд хэмнэлттэй, удаан эдэлгээтэй гэсэн үг. БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим чип нэг жил ажиллаад эвдэрчих жишээтэй. Иймд ямар улсад үйлдвэрлэсэн ямар брэндийн чип бэ гэдгээс шалтгаалж чанар, эдэлгээг нь харьцуулж болно. Манай компани cree, osram, epistar, bridgelux брэндийн чип ашигладаг. Үүнийг Герман, Тайван, Сингапур, АНУ-аас оруулж ирдэг. Мөн LED гэрлийн ар талын driver буюу цахилгааны хүчдэл тохируулагч нь MeanWell driver брэндийнх юм. Үүгээрээ давуу талтай. Бид өөрсдийн угсарсан гэрэлдээ 3-5 жилийн баталгаа өгч байгаа. Дотор гэрэлдээ гурван жил, гадна гэрэлдээ таван жилийн баталгаа өгч байна. Мөн бид хийсэн бүтээгдэхүүнийхээ бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааг хангахын тулд үйлдвэрлэгчдэд тавьдаг олон улсын шаардлагын дагуу бүх бүтээгдэхүүндээ хариуцлагын даатгалтай.

-Дөрвөн төрлийн чипийн давуу тал нь юу вэ?

-Жишээ нь, Сингапур улсад үйлдвэрлэсэн cree чип нь бидний нэрлэж заншсан улайсах гэрлийг орлох лед гэрэлд тохиромжтой. Bridgelux чип нь өндөр хүчин чадлын гэрэлд тохиромжтой. Тухайлбал, гар чийдэн, гадна гэрэл буюу 1500 ваттын гэрэлд тохиромжтой байдаг. Иймд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд л дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, эдийн засгийн хэмнэлттэй, эрүүл мэнд, амьдрах орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн ашиглаж байна.

-Үнийн хувьд?

-Янз бүр. Гэхдээ гадуур худалдаалагдаж буй гэрэлтэй ойролцоо үнэтэй. Үнэ дагаж чанар гэдэг зарчмаар ажиллаж байгаа. Хамгийн гол нь таваас дээш жил ашиглах боломжтой. Бас нэг зүйлийг онцлоход, цагаан өнгөтэй мушгиа жижиг гэрэл буюу севертэй /flourence/ харьцуулахад эрчим хүчийг 30 хувь, улайсах чийдэнтэй харьцуулвал 75 хувь хүртэл хэмнэлттэй. LED гэрэл нь гадна тал руугаа халдаггүй тул өнөө цагийн дэлхийн дулаарлын эсрэг нэг том тэмцэгч болсноороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ЭКО бүтээгдэхүүн юм. Мөн LED гэрэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгийн сүүлийн үеийн технологи юм. Бид “Аранжин” худалдааны төвд борлуулахын зэрэгцээ хэрэглэгчдийн боловсролд зориулж мэдээлэл түгээж байгаа. Мөн гэрлийн үзүүлбэр, үзэсгэлэн гаргаж байна. Цаашид гудамжны гэрэлтүүлэг хийнэ. Зургаагаас найман хүний ажлын байр бэлдсэн. Саяхан нэг ажилтнаа Хонконг руу сургалтанд хамрууллаа. Монголдоо анх удаа LED гэрэл үйлдвэрлэж байгаа болохоор орон нутаг, засаг захиргаа, ААН-үүд, ард иргэд дэмжиж хамтран ажиллаасай гэж хүсч байна.

– LED гэрэл эдийн засаг болон эрчим хүчинд хэмнэлттэй гэсэн бодит судалгаа байна уу?

-Байлгүй яахав. Бид танд нэг санал тавья. Та гэртээ хэрэглэдэг гэрлээ аваад “Аранжин” төвийн манай лангуун дээр хүрээд ир. Бид таны авчирсан гэрэлтэй адилхан хэмжээнд гэрэлтүүлэх LED гэрлийг гэрэл хэмжигч багажаар хэмжээд таны нүдэн дээр цахилгааны хэмнэлтийн тоог шууд гаргаж өгөх болно.

-Цахилгааны төлбөр таван төгрөгөөр нэмэгдчихлээ. Хүн бүр л эрчим хүчээ хэмнэхийг хүсч байна. Тэгэхээр юуны өмнө гэрлээсээ эхлэх хэрэгтэй болжээ?

-/Инээв/. Тэгэлгүй яахав. Оросын улайсах чийдэнгээ Монголд угсарсан, үйлдвэрлэсэн ч гэж хэлж болох LED гэрлээр солих хэрэгтэй. Өрхийн эдийн засагт чинь маш их хэмнэлттэй гэдгийг хэлье. Манай гэрэл мөн мэдрэгчтэй. Хүний биеийн дулаан болон хөдөлгөөнөөр асч, унтардаг. Мөн ваттыг нь бууруулдаг ч гэрэл бий. Жишээ нь хүн ирэх үед ватт нь нэмэгдэж явах үед нь багасч бүдгэрдэг гэрэл үйлдвэрлэж байна. Цаашид экспортод гаргах зорилт байгаа. Ялангуяа АНУ-руу экспортолно. Одоогийн байдлаар өргөн хэрэглээний гэрэл үйлдвэрлэж байна. Яваандаа гудамжны болон үйлдвэрлэлийн нөхцөлд ашиглах өндөр хүчин чадалтай гэрэл үйлдвэрлэнэ. Мөн LED гэрэл нь бага ваттад асдаг тул сэргээгдэх эрчим хүчинд маш тохиромжтой. Ялангуяа гудамжны гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүч ашиглаж LED гэрлээр гэрэлтүүлвэл улс орны эдийн засагт маш ашигтай юм. Хамгийн гол нь монголчууд нарны энергийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхдээ буруу ажиллаад байна. Уг нь нарнаас эрчим хүч хуримтлуулах батерейг газрын гүнд хоёр метрээс доош суурилуулах хэрэгтэй. Тэгвэл гадагшаа хүчдэлээ алддаггүй, химийн урвалд ордоггүй юм. Гэтэл манайхан нарны хавтантайгаа хамт батерейг нь өлгөчихөөд байгаа нь буруу юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ