Нийтлэгдсэн: Fri, Sep 5th, 2014

“Шим технолоджи” ХХК дахин үүд хаалгаа нээлээ

2014-09-05-8

Өнөөдөр жилдээ 3600 тонн Молибдены баяжмал боловсруулах хүчин чадал бүхий “Шим технолоджи” ХХК-ийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизов, ОХУ-ын “Уралгипромез” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн үахирлуудын зөвлөлийн дарга И.В.Яковлев болон Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.мягмарсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар оролцож нээлтийн тууз хайчилсан юм. “Шим технолоджи” ХХК нь анх 2005 онд анх үүд хаалгаа нээж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргаж байжээ. 2009 оноос үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямралын улмаас өнөөдрийг хүртэл тодорхойгүй хугацаагаар ажиллаагүй юм. Ийнхүү тус үйлдвэр нь өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэлснээр 200 гаруй хүн ажлын байртай боллоо. Нээлтийн үеэр УИХ-ын дарга орос хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Бид энэ удаа УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг уншигчиддаа хүргэж байна.

2014-09-05-9

“Шим-Технолоджи” ХХК-ийн нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Ноён Элчин сайд аа,

Эрхэм зочид оо,

Үйлдвэрийн хамт олон

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулагчийн хамтарч байгуулсан “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр нь 2009 онд дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон байсныг ОХУ-ын “Уралгипромез” нээлттэй хувьцаат компани хөрөнгө оруулж өнөөдөр дахин үүд хаалгаа нээж байна.

Хоёрхон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ цаг мөчтэй давхцан манай хоёр орны найрамдалт харилцааны баталгаа болсон “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллах Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орж байгаад миний бие ихээхэн билэгшээж байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Искандер Кубарович Азизов энэхүү үйлдвэрийн нээлтэд хүрэлцэн ирж оролцож байна.

Миний бие Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн инженерийн хувьд Уралын политехникийн дээд сургууль, Уралын уул уурхайн дээд сургууль төгссөн Орос, Монголын 10 гаруй инженерүүд энэ үйлдвэрийг сэргээн шинэчилж ашиглалтад оруулсан болохоор үнэхээр сэтгэл догдолж, найзуудаараа бахархаж байна. Энэ үйлдвэр Уралд төгсөгчид бидний төдийгүй Уралын их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, профессоруудын бахархал байх болно.

Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 250 гаруй хүн тогтмол ажлын байртай болох бөгөөд жилд 3600 тн молибдены баяжмал боловсруулах юм.

Энэ нь үйлдвэржилтийн бодлогыг бүх талаар дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажилгүйдлийг бууруулах Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна.

Үйлдвэрлэлийн үндсэн процесс нь автоматчилагдсан учраас дэлхийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр болсон байна.

““Уралгипромез” 30 гаруй жилийн тэртээ өнөөдрийн Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад зураг төслийг нь хийж оролцож байсан институт байсан гэдгийг бид мэднэ. Өнөөдөр энэ институт тус үйлдвэрийг шинэчилэн сэргээхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ нь ОХУ-аас Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байна. Тийм учраас үйлдвэрийг дахин сэргээж ашиглалтад оруулахад бодитой хувь нэмэр оруулсан ““Уралгипромез” НХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга ноён Иван Васильевич Яковлев Танд гүн талархал илэрхийлье.

Таны энэ сайхан санаачлага манай хоёр орны бизнесийн байгууллагуудад үлгэр дуурайлал болж, Монгол оронд Монгол, Оросын хувийн хэвшлийн аж үйлдвэрийн салбарууд хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Оросын инженер, техникийн ажилтан, ажилчид үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангахад бүхий л мэдлэг боловсрол, хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгт би итгэж байна.

Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ