Нийтлэгдсэн: Fri, Feb 13th, 2015

Шинэ үйлдвэр нээгдлээ

2015-2-13-4

“Гуулин шонхор” ХХК-ийн амны хаалтны үйлдвэр Баян-Өндөр сумын Баянцагаан багт өнөөдөр нээгдлээ. Тус үйлдвэр 8 хүнийг ажлын байраар хангаж, өдөрт 7000 орчим амны хаалт үйлдвэрлэх юм. Тайвань улсын HD-KZ-205039 маркийн бүрэн автомат тоног төхөөрөмж нь эсгэх, оёх үйлдлийг өөрөө хийдэг онцлогтой. Амны хаалт хийдэг материалын бэлдэцийг Бразил болон Египетэд ургадаг хонхорцог, багваахай цэцгийн ургамлаас сүүн шүүс хэлбэрээр гарган авч тусгай технологиор боловсруулдаг аж.
“Гуулин шонхор” ХХК-ийн үйлдвэрлэж буй амны хаалт нь латекс материалыг хэд давхарлаж хийснээс хамааран агаарын бохирдлоос 4-50 дахин хамгаалдаг. Тиймээс үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан захиалах боломжтой юм. Шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэр, “Ачит Ихт”, “Хөтөл”, “Бэрэн групп”, “Эрдэнэт хивс” ХХК-ийн удирдлагууд оролцсон. Амны хаалтны хоёр дахь үйлдвэр Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болголоо. Нээлтийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Ч.Бямбаа хэлсэн үгэндээ ”Цагаан жим”-ийн өрсөлдөгч үйлдвэр үүдээ нээж байна. Өрсөлдөөний дүнд чанар сайжирч, үнэ хямдардаг. Бүтээгдэхүүний үндсэн загвар, бэхэлгээ сайн хийгдсэн харагдана. Бусдыг манай ажиллагчид үйлдвэр дээр туршина. Цаашид хорт хийн баг хийх үйлдвэр ашиглалтанд оруулаарай” гэж ерөөгөөд машины анхны товчлуурыг дарж ажиллуулав.

2015-2-13-5

Эх сурвалж “Erdenetmc.mn”сайт

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ