Нийтлэгдсэн: Tue, Feb 17th, 2015

“Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

awraga1

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, үйлдвэрийн төлөвлөгөөг биелүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулан өндөр амжилт гаргасан 33 ажилтныг XVII жарны хөхөгчин хонин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан 2014 оны Хөдөлмөрийн аваргаар шалгаруулан “Аваргын од” тэмдгээр энгэрийг нь мялааж, хүндэт салбарт алдаршуулан сурталчилж, 3 сая төгрөгөөр тус тус урамшууллаа. Баяжуулах фабрикийн засварчин Б.Барсүрэн, механикч Х.Ганбаатар, сургалт хариуцсан инженер Ш.Нармандах, тоног төхөөрөмжийн засварчин Г.Бат-Эрдэнэ, хөвүүлэн баяжуулагч Л.Хонгорзул, Хүдрийн ил уурхайн Уулын хэсгийн дарга Д.Уламмандах, автогрейдерийн машинч Б.Виктор, уулын тоног төхөөрөмжийн цахилгаанчин Л.Батсайхан, Авто тээврийн байгууллагын жолооч О.Гантулга, жолооч С.Баярхүү, БелАЗ-ын засварчин Д.Нэргүй, ээлжийн дарга С.Отгонбаяр, Засвар механикийн заводын шингэн шил чанагч Д.Баасанжав, цахилгаан ба хийн гагнуурчин Б.Чулуунбат, агааржуулалтын засварчин Д.Ганбаатар, засварчин Комашко Владимир Васильевич, Судалгааны төвийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин О.Сэргэлэнбаатар, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн хянах хэмжих хэрэгсэл автоматикийн засварчин Д.Нацагдорж, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Л.Мөнхбат, Цахилгаан цехийн тохируулгын инженер Б.Болдбаяр, Дулааны цахилгаан станцын мастер Ү.Нямаа, Эрчим хүчний цехийн баллоны засварчин Ч.Эрдэнэжаргал, Геологи хайгуулын ангийн гидрогеологич инженер Т.Батбаяр, Чанар хяналтын хэлтсийн химийн шинжилгээний лаборант С.Одмаа, Төмөр замын цехийн орлогч дарга В.Эрдэнэбат, Материал техник хангамжийн баазын ХАБЭА-н тэргүүлэх инженер Д.Энхбаатар, Инженерийн зураг төслийн төвийн зохион бүтээгч инженер Б.Однасан, Технологийн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ш.Сүхээ, Сэлэнгэ амралтын баазын цахилгаан ба хийн гагнуурчин С.Батсуурь, Уурхайчин соёлын ордны бичээч, бичиг хэргийн ажилтан Т.Байгалмаа, Нийтийн хоолны хэсгийн мөнгөний нярав, худалдагч Ш.Соня, Тамгын хэлтсийн сэлбэн засагч хавтаслагч Б.Оюунцэцэг, Эрдэнэт сувиллын цогцолборын нарийн боовчин Ю.Наранчимэг нар “Эрдэнэт” үйлдвэрийн 2014 оны Хөдөлмөрийн аваргаар шалгарлаа.

awraga3
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад амжилт гарган ажилласан Эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар, Хөгжлийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Ч.Ганболд, Баяжуулах фабрикийн даргын зөвлөх Р.Дэлгэр нарын нэрийг компанийн Хүндэт дэвтэрт мөнхжүүлэн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, 5 сая төгрөгөөр тус тус урамшуулав.

awraga5

awraga6

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ