Нийтлэгдсэн: Mon, Mar 2nd, 2015

Шүүхүүд хэвлэлийн бага хурлыг тогтмол хийнэ

2015-2-27 047

Орхон аймгийн Шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлыг Шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн  Х.Одхүү, 14-р шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг нар цаг үеийн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа томоохон өөрчлөлтийн нэг бол Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм. Манай аймагт шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зуучлагч ажиллаж, өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд иргэний 230 өргөдөл хүлээн авсанаас 145 тохиолдлыг нь эвлэрүүлжээ. Харин 61 тохиолдол нь амжилтгүй дуусгасан дүнтэй байгаа аж. Эвлэрэх боломжгүй байсан нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй өргөдөл байсан. Гэр бүлийн гишүүд тусдаа амьдраад олон жил болсноос эргэж эвлэрэхэд төвөгтэй, боломжгүйд хүрчээ.

2015-2-27 051

Сум дундын 14-р шүүх 2015 он гарсаар хуучин оны үлдэгдэл хэрэг дээр нэмж 60 хүнд холбогдолтой 46 эрүүгийн хэрэг хүлээн авч, 12 хүнд холбогдох 6 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнээс 66 хүнд холбогдох 45 хэргийг шийдвэрлэж, 32 хэрэг байцаан шийтгэх ажиллагаанд байна. Давж заалдах шатны шүүхэд эрүүгийн 18 хэрэг хүргүүлсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 40 хувь нь аж. Эрүүгийн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 18, өмчлөх эрхийн эсрэг хэрэг 29 байгаа нь өндөр үзүүлэлт болж байна.

Орхон аймгийн хэмжээнд Иргэний хэргийн давж заалдах шатны 7-р шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7-р шүүх, захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүх, Сум дундын 14-р шүүх гэсэн дөрвөн шүүх ажиллаж байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхүүд иргэдэд нээлттэй, ил тод ажиллахын тулд хэвлэлийн бага хурлыг тогтмол хийж, үйл ажиллагаагаа иргэдэд мэдээлж байхаар болжээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ