Нийтлэгдсэн: Mon, Jun 22nd, 2015

Шүүхийнхэн алслагдсан суманд нүүдэллэн ажиллав

Untitled-1a
Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан зохион байгуулагдсантай холбогдуулан тус шүүхээс алслагдсан сумын иргэдэд хүрсэн дараахь ажлыг хийсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах зорилгоор ерөнхий шүүгч Б.Болормаа, шүүгч Г.Гантуяа, Б.Мөнхжаргал, шүүгчийн туслах Д.Сэржмядаг, Г.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа, 7 дугаар тойргийн Тахарын албаны шүүх хуралдааны журам сахиулагч Ж.Батжаргал нарын бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 5-9-ний өдрүүдэд Булган аймгийн Рашаант суманд нүүдэллэн ажиллав. Тус сумын төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдэд эрх зүйн сургалт хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014, 2015 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын талаарх мэдээллийг хүргэлээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр ерөнхий шүүгч Б.Болормаа “Дашийсүрэнгийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэг”-ийг хянан шийдвэрлэж, шүүгч Б.Мөнхжаргал иргэдэд “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж буй захиргааны актын талаарх гомдол гаргах эрх”, “Газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааны талаар шүүхэд хандах эрх” сэдвүүдээр сургалт явуулж, шүүгч Г.Гантуяа өдөрлөгт оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Шүүгчийн туслах Д.Сэржмядаг, Г.Энхбат нар “Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн танилцуулга”, “Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр”-ийн хоёр төрөл, Захиргааны хэргийн шүүх, захиргааны байгууллага, албан тушаалтны тухай ойлголт”, “Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх журам”-ын хоёр төрөл,  “Захиргааны хэргийн оролцогч, түүний эрх, үүрэг”, “Хэрхэн гомдол гаргах”, “Газар эзэмших эрх зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах тухай хоёр төрөл, “Захиргааны актын төрөл“ сэдвүүдээр гарын авлага, тараах материал бэлтгэж, нийт 220 ширхэг гарын авлага тараан, сургалтад оролцсон 31 хүнээс шүүх байгууллагын үйл ажиллагааны талаар санал асуулга авсан байна.
Г.Энхбат

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ