Нийтлэгдсэн: Thu, Sep 10th, 2015

Эвлэрүүлэн зуучлал амжилттай хэрэгжиж байна

2015-09-10-shuuh
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг сүүлийн есөн сарын байдлаар авч үзэхэд, 536 өргөдөл хүлээн авчээ. Эдгээр өргөдлөөс 237 өргөдөл нь амжилттай эвлэрч, 127 өргөдөл дуусгавар болж, 84 өргөдлийг уригдагч тал ирээгүй гэсэн шалтгаанаар буцаасан байна. Одоо үлдсэн 62 өргөдөл байна. Эрх зүйн байдлаар нь үзэхэд, иргэний эрх зүйн маргаан бүхий 347 өргөдөл хүлээн авсанаас 240 өргөдлийг шийдвэрлэсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс 223 өргөдлийн эзэд амжилттай эвлэрчээ. Эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлдэг маргааны нэг хэлбэр нь гэр бүлийн эрх зүйн маргаан байдаг. Энэ оны сүүлийн есөн сарын байдлаар гэр бүлийн маргаантай 162 өргөдөл хүлээн авсанаас 15 өргөдлийг буцааж, 123 өргөдлийг шийдснээс харахад, дийлэнх хувь нь эвлэрч байгаа нааштай үзүүлэлт болжээ. Шүүхээс иргэний хэрэг үүсгэнээс хойш ирсэн 12 өргөдөл хүлээн авч, ажилласнаас долоон өргөдлийг нь эвлэрүүлсэн байна. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бүхий нэг өргөдлийг амжилттай эвлэрүүлжээ. Шүүхийн ажиллагааг хөнгөвчлөх, шүүхээр асуудал, маргаанаа шийдүүлэхээр цаг хугацаа алдахгүй зэрэг Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа иргэдэд ач холбогдол өндөр байна.
Л.Алтансүх

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ