Нийтлэгдсэн: Mon, Oct 12th, 2015

Зовж яваа хүмүүст тусалдаг сайхан газар юм байна

2015-10-12-1

М.Мөнх

Говил багийн иргэн Ц.Майнбаяр манай сонинд хандаж шүүхийн байгууллагад баярласнаа илэрхийлсэн юм. Тэрээр нөхрөө бусдын гарт алдаж, таван өнчин хүүхэдтэйгээ үлджээ.

-Нөхөр тань хэзээ амь насаа алдсан бэ. Энэ хэргийн талаар шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлэхээр явж байгаа юу?
-Миний нөхөр 2015 оны долдугаар сард бусдын гарт амь насаа алдсан юм. Би бага насны таван хүүхэдтэйгээ үлдсэн. Нөхрийг маань үгүй хийж, биднийг уй гашууд хүргэсэн энэ аймшигт хэргийг хуулийн байгууллагууд шалгаж, үнэн зөвөөр шийдэх байх гэж бодож байгаа. Шүүх дээр анхны хурал нь удахгүй болох гэж байгаа.
-Шүүхийн байгууллагад баярласан сэтгэгдлээ илэрхийлье гэж байна. Ямар асуудал шийдүүлсэн билээ?
-Би энэ удаа нөхрөөсөө үлдсэн нэг нас долоон сартай хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдөж шүүхэд хандсан юм. Хэрэгтэй бичиг баримт, лавлагаа зэргийг нь би бүрдүүлж өгсөн. Шүүхээс нөхөр бид хоёрыг хамтран амьдарч байсан нь үнэн гэдгийг тогтоож, хүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох боллоо. Энэ бол манай гэр бүл, аавыгаа алдсан миний хүүхдүүдэд том тус дэмжлэг юм.
-Жирийн иргэн хүн шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлээд явахад энэ байгууллага ямар байдлаар хандаж байна. Шүүх шинэчлэгдэж байгаа гэж ярьж байна. Иргэний хувьд ямар санал бодолтой байна вэ?
-Шүүхийн хаалгаар над шиг үхэл хагацал үзсэн, зовж зүдэрсэн олон хүн орж гардаг байх. Би анх удаа шүүхээр орж, зовлонгоо ярихад, шүүхийн ах эгч нар намайг найрсаг дотно хүлээн авч, хуулийн талаар зөвлөгөө өгсөнд баярлаж байна. Хүү маань ааваасаа нэг настай үлдэж, насанд хүртэлээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаар шийдэж байгаа нь миний хүүд аавыг нь орлохгүй ч том тус болж байгаа. Шүүхийн байгууллагад ууртай, ажил ихтэй завгүй хүмүүс ажилладаг болов уу гэж боддог байлаа. Харин би энэ бодлоосоо ичиж байна. Зовж ядарч яваа хүмүүст тусалдаг хөнгөн шуурхай сайхан газар юм. Нөхрийн маань хэргийг ч зөв, шударга шийдэж өгөх байх гэж итгэж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ