Нийтлэгдсэн: Wed, Oct 28th, 2015

21 АЙМАГТАА “MONLINE” НЭРИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

2015-10-28-Monline1

Бусдад бичсэн зүйлээрээ ухаарал хайрлаж, үлгэр дууриал болдог энгийн нэгэн бизнес эрхлэгчийг А.Чимэд-Очир гэдэг.  Эцэг эхийн өврөөс холдож, амьдралд анх хөл тавьснаасаа хойш төрөл бүрийн ажил хийж, туг ч барин, тугал ч хариулж явжээ. Тэрээр хэд хэдэн салбарт хувийн бизнес эрхлэн, өдгөө Монголдоо “Monline” спорт хувцасны үйлдвэр ажиллуулж байна.

А.Чимэд-Очиртой  ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн үед ажиллаж байгаа төслийнхөө талаар ярихгүй юу?

-Бид 21 аймагт “Monline”-ийн үйлдвэрийнхээ салбарыг байгуулах гээд ажиллаж байна. 21 аймаг дахь оёдлын цехүүдтэй гэрээ байгуулаад, тэдэнд нэгэнт “Monline”-ийг төлөөлж бүх эрхийн дагуу ажиллах тул манай компанийн чанар стандартын дагуу ажиллахыг хүсэх болно.

Харин бид сургалт үнэгүй явуулна, өөрийн лого төлөөллийг үнэгүй өгнө. Ашгаас нь нэг ч төгрөг авахгүй. Материалаар хангаж, цаашдын хөгжил, загварын чиг хандлага, удирдамжаар байнга хангаж төлөвлөөд ажиллана.

Одоогоор найман аймгаас саналаа ирүүлээд байна. 21 аймаг маань спорт, чөлөөт, ажлын хувцасны үйлдвэртэй болчихоод спорт хувцсаар хангаад байвал Монгол улс маань хэрэгцээгээ өөрсдөө хангана гэсэн үг шүү дээ. Хөдөө орон нутаг ч хөгжинө. Гадны хараат ч биш болно. Сэтгэл л чухал. Дэндүү их цаг алдлаа. Одоо хийх цаг нь болсон. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй маш их ашиг харагдаж байгаа биз. Юм болгоныг зоосны нүхээр харалгүй, би баян биш, бид баян байя, бусдадаа боломж олгоё гэж бодож байна.

-Аймгуудад энд хийж байгаа шиг загвартай, чанартай хувцсыг хийхэд ямар нэг хяналт тавих уу?

-Одоо сургалт явуулахдаа тэр бүхнээ заана. Тэгээд хаячихгүй. 21 аймагтайгаа холбоотой явна. Сар болгон зөвлөгөө өгч, шинэ материал ирвэл явуулж, шинэ технологи нэвтрүүлвэл тэрийгээ зааж зөвлөж, асуудлаа хэлэлцэж, байнга холбоотой ажиллана.

2015-10-28-Monline2

-Та жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрт урьд нь хамрагдаж байв уу?

-Залуу наснаасаа би шаазангийн үйлдвэрт зураачаар ажиллаж эхэлсэн. Өнөөг хүртэл би улсаас ямар ч дэмжлэг туслалцаа зээл авч байгаагүй, хувийн салбарт явж байна. Надад уул уурхайн лиценз байхгүй.  Хотод би 0,07 га газраа ч аваагүй. Элдэв тендер авч үзсэнгүй. Харин 21 мянгаа авсан, баярлалаа эх орны хишиг. Гэхдээ тараахад хайран мөнгө санагдсан даа.

Ер нь хэн нэгнээс заавал дэмжлэг туслалцаа авахдаа гол нь биш. Манай монголчууд тэд өгөхгүй байна, энэ өгөхгүй байна, зээл бүтэхгүй байна, тэр намайг татах ёстой гээд сууж байдаг. Нэг л их хүнээр туслуулах гэсэн хүмүүс байх юм, өөрсдөө яагаад хийж болдоггүй юм?  Ганц удаа олдож байгаа амьдралд хүний төлөө амьдарч байгаа юм шиг хандах юм. Чиний төлөө чи л амьдарна шүү дээ, хэн ч биш. Хүний төлөө амьдраад байгаа улсууд нэг л бие биенээсээ нэхсэн хараат байх юм.

-Та их олон салбарт ажиллаж байсан. Одоо ямар бизнес зэрэг авч явж байна вэ?

-Оёдлын үйлдвэрээ авч явж байна. 21 аймагтаа оёдлын үйлдвэр байгуулах гээд ажиллаж байна. Бас хоёр эгчтэй хамтраад Банк бус санхүүгийн байгууллага байгууллаа. Тансаглах гэж байгаа хүмүүст биш зөвхөн жижиг дунд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст зориулаад хүү багатай зээл олгох зорилготой юм. Хүмүүсийг элдэв янзаар шулах зорилгогүй, харин тэднийг дэмжих зорилгоор байгууллаа. Би машин, орон сууцны зээл олгохгүй. Өндөр шалгуур тавьж, төслийг нь үзэж, хүү багатай зээл олгоно.

Бас одоогоор төмөр бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж байна. “Beer house” гээд ресторан, паб байна. 20-иос доош насны залуучуудад зориулсан алкогольгүй коктейл хийх зэрэг олон янзын төсөл дээр ажиллаж байна. Цаашид ч хэрэгжүүлэх төслүүд их байна.

-Таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө би 06.30 цагт босдог. Манайх эхнэр ч эрт босдог. Хүүгээ хичээлд нь явуулна. Манай хүү автобусаар өөрөө явчихдаг юм.

Өглөө цайгаа уугаад, усанд орчихоод 8.30 гээд ажилдаа ирдэг. Үдээс өмнө ажлаа хийгээд, үдээс хойшдоо зав гарвал долоо хоногтоо гурав, дөрвөн удаа фитнесст явдаг. Болж өгвөл үр дүнтэй өнгөрөөхийг боддог. Бүтэн сайндаа уул руу алхдаг. Зав гарвал төсөл бичнэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ