Нийтлэгдсэн: Tue, Feb 23rd, 2016

ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2015-09-10-shuuh

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 18 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг хүссэн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-тай танилцана уу.

I.АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.Хууль зүйн дээд боловсролтой;

2.Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажилласан байх/;

3.Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэн;

4.Ял шийтгүүлж байгаагүй;

5.Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй;

6.Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

7.Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

8.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;

9.Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

10.Mонгол хэлний ярианы болон бичгийн соёлын чадвартай;

11.Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;

12.Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

13.Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

 II. АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол,шаардлагыг хангасан байхаас гаднадараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;

2.Удирдан зохион байгуулах авъяас, манлайлах ур чадвартай байх.

III. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;

2.Шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;

3.Мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх.

 БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛ:

ЖИЧ: Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Мөн бүрдүүлэх материалуудыг бүрдэл тус бүрээр .pdf файл болгон програмд оруулах (жишээ нь: нийгмийн даатгалын дэвтэрийг нүүр, бичилт хийгдсэн бүх хуудсуудтай нь нэгтгэж нэг .pdf файл болгох) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН АЛЬ НЭГ БҮРДЛИЙН ХУУДАС ДУТУУ ОРСОН ТОХИОЛДОЛД БАРИМТЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭНД ТООЦОХ ТУЛ ОРУУЛСАН ФАЙЛ ТУС БҮРЭЭ БҮРЭН ГҮЙЦЭД ЭСЭХИЙГ САЙН ШАЛГАНА УУ.

Дээр дурдсан болзол, шаардлагыг хангасан хуульч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дараах баримт материалыг бүрдүүлэн2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягаар орж, бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет/Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. /;
  2. Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Өргөдлийн хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;
  3. Гурван үеийн намтар (өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтарыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна.);
  4. Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн байх/;
  5. Ажил байдлын тодорхойлолт /эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт/;
  6. Цээж зураг/3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсанзураг/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах/;
  8. Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч ирэх/;
  9. Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;
  10. Ам бүлийн тодорхойлолт/баг, хорооны Засаг даргаас/;
  11. Нийгмийн даатгалын дэвтэрболон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;
  12. Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт )-ын дагуу бөглөнө /;
  13. Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө /;
  14. Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;
  15. Мэргэшсэн чиглэлээр мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн бол хэвлэгдсэн ном, сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлэл /мэдээлэлд: өгүүлэл, нийтлэлийн нэр, хэвлэгдсэн огноо, хэвлэлийн нэр/, /Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид хамаарна/.

 НӨӨЦӨӨС НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Нөөцөөс нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэрэгт ирүүлнэ үү. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет/Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. /;
  2. Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, мөн хэзээ аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж нөөцөд байгаа тухай мэдээллийг, шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;
  3. Гурван үеийн намтар (өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтарыг бичиж хуудас бүрт гарын үсэг зурсан байна.);
  4. Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн байх/;
  5. Ажил байдлын тодорхойлолт/эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт/;
  6. Цээж зураг/3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсанзураг/;
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах/;
  8. Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч ирэх/;
  9. Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;
  10. Ам бүлийн тодорхойлолт/баг, хорооны Засаг даргаас/;
  11. Нийгмийн даатгалын дэвтэрболон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;
  12. Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот тушаалын хоёрдугаар хавсралт -ын дагуу бөглөнө /;
  13. Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө. /;
  14. Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;
  15. Мэргэшсэн чиглэлээр мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн бол хэвлэгдсэн ном, сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлэл /мэдээлэлд: өгүүлэл, нийтлэлийн нэр, хэвлэгдсэн огноо, хэвлэлийн нэр/, /Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид хамаарна/.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН 2016 ОНЫ 10 ДУГААР ТУШААЛААР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАСАН ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТОО

Шүүхийн нэр, албан тушаал Орон тоо
 Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч 1
 Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 1
 Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 1
 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 1
 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 1
 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 1
 Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 1
 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч 1
Нийт 18

 Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-8030, 7000-8041 утаснаас авна уу.

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.02.15

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ