Нийтлэгдсэн: Tue, Mar 29th, 2016

Т.Мягмарсүрэн: Бид олон төрлийн өндөр нарийвчлалтай шинжилгээ хийнэ

I-1

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, ахмадууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь  тогтоолгосон хүмүүсийг Медипас эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тухай Ерөнхий захирлын А/140 тоот тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан Медипас эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл  мэндийг  хамгаалах албаны дарга Т.Мягмарсүрэнгээс үйлчилгээний онцлогийн талаар тодрууллаа.

-Танай эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог юу вэ?

-Манай эмнэлэг  нь япон эмнэлгүүдээс иргэдэд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулдаг аргачлал удирдамжийн дагуу анх удаа Монгол хүмүүст үйлчлэх гэж байна. Манай эмнэлгийн Урьдчилан сэргийлэх төвд уг үзлэг хийгдэнэ. Үзлэг эхлэхээс 2-3 хоногийн өмнө үйлчлүүлэгчдийн гарт зааварчилга, асуумж өгч үзлэгт орох бэлтгэл хангуулна. Үзлэг шинжилгээнд орсноос 10-14 хоногийн дараа үйлчлүүлэгчийн гарт битүүмжилсэн дүгнэлт хүргүүлнэ. Мөн ЭМ-ийн сайдын 2015 оны 340 тоот тушаалын дагуу тодорхой мэдээллийг байгууллагад нь хүргүүлнэ. Байгууллагад хүргүүлэх, хувь хүнд өгөх мэдээлэл ялгаатай. Хувь хүнд өөрийн эрүүл мэнд, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, цаашид хэрхэн анхаарах, заавар зөвлөмжтэй дэлгэрэнгүй байдлаар хүргүүлнэ.

-Медипас эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

-Медипас эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад хөнгөлөлттэй үйлчлэх хэд хэдэн заалт бий. Тухайлбал, Мэргэжлээс  шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс эмнэлгийн шинжилгээ, үйлчилгээнд жилд 2 удаа, үйлдвэрийн ажиллагчид жилд 1 удаа үзлэгт үйлдвэрийн зардлаар хамрагдана.  Ажиллагчид урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой багцаар шинжилгээ хийлгэхээс гадна,  урьдчилан сэргийлэх үзлэгээс гадуур өөрийнхөө хүсэлт, эмчийн зөвлөмжөөр нарийвчилсан өндөр технологийн шинжилгээ хийлгэхэд тодорхой хөнгөлөлт үзүүлэх заалт байгаа.

-Манай үйлдвэрийнхэн  урьдчилан сэргийлэх үзлэгт ямар шинжилгээ, үйлчилгээ хийлгэх вэ?

-Манай Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв  жилд 10000 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай. Өдөрт 40-50 хүнд үйлчлэх боломжтой.  Бид Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид, ахмад, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдагчдад олон төрлийн шинжилгээ хийж  үйлчилнэ. Хүлээн авах хэсэг дээр  иргэний үнэмлэхээр  манай эмнэлгээр үйлчлүүлэх цахим карт өгнө. Түүн дээр өтгөний болон шээсний шинжилгээг урьд өдөр нь өгсөн зааварчилгааны хамт хүлээн авч, бүртгэсний дараа асуумжийн хэсэгт очно. Түүний дараа амин үзүүлэлтүүдийг хэмжинэ. Даралт, пульс, биеийн жин, биеийн хэмжилт хийж, цусаа авахуулах ёстой. Биеийн хэмжилт хийхээс өмнө 5-10 минут сууж амарна. Ингэснээр даралтыг зөв хэмжих боломжтой болно. Цус авсны дараа сонсголын бичлэг  хийнэ. Сонсголын бичлэгийн дараа нүдний үзлэгт орно. Нүдийг бид нүдний хараа, өнгө ялгалт, нүдний уг, даралт гэсэн 4 үе шатаар үзнэ.  Нүдэнд эм дусааж хүүхэн харааг өргөсгөж даралт үздэг байсан бол манайд ингэхгүйгээр үздэг  аппарат  бий.  Мөн  зүрхний бичлэг хийнэ. Артерийн судасны нарийслыг үздэг орчин үеийн аппаратаар 30-аас дээш насны эрэгтэй, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг үзнэ. Энэ нь гаж нөлөө үзүүлэхгүй, зовиур өгөхгүйгээр үздэг сүүлийн үеийн аргын нэг. Үүгээр судасны хатуурлыг оношлохоос гадна эмчилгээний үр дүнг эргэж хянах боломжтой. Хэвлийн 3Д, 4Д  ЭХО-оор  түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн өвчлөлөөс гадна хэвлийн эрхтэнүүдийн өвчнийг илрүүлнэ. Мөн уушгины багтаамж үзэх шинжилгээг багтаасан. Цээжний рентген зургаар уушгины болон зүрхний эмгэг байгаа эсэхийг 2 проекцоор рентген зургаар харна. Доргион чичиргээтэй нөхцөлд ажилладаг хүмүүст ууц нуруу мэдрэл дагасан өвдөлт их байдаг болохоор ууц нурууны рентген зургийг 2 проекцоор харна. Лабораторийн шинжилгээг олон үзүүлэлтээр авч үзэх  зорилт тавьж ажиллаж байгаа. Захын цусны шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр цус  багадалтаас гадна  цусны үрэвслийн маркеруудыг үзнэ. Шээсний шинжилгээ гэхэд тунадасын болон тестийн шинжилгээ 2-уулаа хийгдэж байгаагаараа онцлог, илүү олон мэдээлэлтэй. Энэ нь бөөр  давсагнаас болж гэмтэж үү, өөр эрхтэнээс үү гэдгийг эхний байдлаар харах боломжтой шинжилгээ юм. Вирусын маркер В, С-г тоон үзүүлэлтээр үзэж байгаа. Энэ нь В, С вирусыг тухайн үед эмчилгээ шаардлагатай байна уу, эмчилгээний дараа хэд болсныг хянах зориулалттай.  40-өөс дээш насныханд дурангийн, 50-иас дээш насныханд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийнэ. Манай  улсад  хоол боловсруулах өвчний хавдар хожуу үедээ оношлогдож байгаа. Үүнийг илрүүлэх зорилгоор дээрх насны хүмүүсийг дурангийн багцад оруулж байна. Өөх тос, саахарын  үзүүлэлтийг үзнэ. Мөн  ясны сийрэгжилт, кальцын хэмжээ, элэгний үйл ажиллагаа, уургийн задралын бүтээгдэхүүн, шээсний хүчил, тулай өвчтэй эсэхийг үзэж байгаа. Дээрх өвчин судсыг ихээр гэмтээдэг.  Судас гэмтсэн тохиолдолд зүрхний амин чухал эрхтэнүүдийн гэмтэл үүсдэг учраас энэ бүхнийг эхэлж үзээд, эмчилвэл урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн  харагдах  юм. Бас нэг шинэ үзүүлэлтээр  бөөр хэвийн ажиллаж байгаа эсэхийг үзэх юм. Саахараас юмуу өөх тосны ачааллаас болж бөөр гэмтжээ гэдгийг эрт хэлж өгөх учраас тухайн хүн эрт засах боломжтой. Эдгээрийг оруулж өгсөн нь манай багцын онцлог. Бусад шинжилгээ өгөх үйл ажиллагаа нээлттэй байгаа.

Эх сурвалж: erdenettoday.mn

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ