Нийтлэгдсэн: Thu, Apr 28th, 2016

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид тавигдах хуульд заасан болзол, шаардлага

2015-09-10-shuuh

 Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хууль зүйн дээд боловсролтой;
  2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
  3. Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэн;
  4. Ял шийтгүүлж байгаагүй;
  5. Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй;
  6. Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
  7. Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  8. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;
  9. Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
  10. Mонгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
  11. Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
  12. Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
  13. Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

     Дээр дурдсан болзол, шаардлагыг хангасан хуульч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дор дурдсан баримт материалыг бүрдүүлэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягаар орж, бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.

     Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг хүссэн хуульч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийгсонгон шалгаруулах журам”-тай танилцана уу.

     Шинээр нэр дэвшиж, Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад оролцох хуульч www.shuugch-songon.mn  хаягаар бүртгүүлэхээс гадна бүрдүүлсэн баримт материалаа цаасан хэлбэрээр бүртгэлийн хугацаанд шууданд хийж, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү!

     Нөөцөөс нэр дэвшигч нь бүрдүүлсэн баримт материалаа цаасан хэлбэрээр Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэргээр дамжуулан ирүүлнэ үү!

     ЖИЧ: Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Баримт материалыг бүрдэл тус бүрээр .pdf файл болгон програмд оруулах (жишээнь: нийгмийн даатгалын дэвтрийг нүүр, бичилт хийгдсэн бүх хуудсуудтай нь нэгтгэж нэг .pdf файл болгох) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН АЛЬ НЭГ БҮРДЛИЙН ХУУДАС ДУТУУ ОРСОН ТОХИОЛДОЛД БАРИМТЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭНД ТООЦОХ ТУЛ ОРУУЛСАН ФАЙЛ ТУС БҮРЭЭ БҮРЭН ГҮЙЦЭД ЭСЭХИЙГ САЙН ШАЛГАНА УУ.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛ

Үүнд:

1. Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. (Мэдүүлгийг энддарж татаж авна уу)

2. Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Өргөдлийн хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;

3. Гурван үеийн намтар /өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна. Гурван үеийн намтраа “www.shuugch-songon.mn” цахим хуудсанд оруулахдаа хавсралтын төрлөө “Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт” гэж сонгож оруулна уу/;

4. Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/;

5. Ажил байдлын тодорхойлолт /эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт. Өмгөөлөгч нэр дэвшигчид Монголын хуульчдын холбооны харъяалагдах хорооноос тодорхойлолт авна/;

6. Цээж зураг /3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсан зураг/;

7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/;

8. Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч, орчуулгын хамт ирүүлэх/;

9. Хуульчийн гэрчилгээ /Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар/

10. Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;

11. Ам бүлийн тодорхойлолт /баг, хорооны Засаг даргаас/;

12. Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;

13. Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө /;

14. Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө (Маягтыг энд дарж татаж авнауу)/;

15. Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл.

Харилцах утас: 7000-8030, 7000-8041 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ