Нийтлэгдсэн: Thu, Apr 6th, 2017

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль санхүүгийн шинэ эх үүсвэрийн орчинг бүрдүүллээ

2017-04-06-Uuriintuya

Монгол Улсын Их Хурал 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль (цаашид “Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль” гэх)-ийг шинээр баталсан.

Энэ хуулиар хөдлөх хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эд хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн шинэ эх үүсвэр ашиглах эрх зүйн орчин бүрдэх юм.

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдахаас өмнө буюу өнөөдрийн байдлаар хөдлөх хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцааг Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулж ирсэн. Иргэний хуулинд зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс буюу үл хөдлөх хөрөнгөөс бусад бүх эд хөрөнгө нь хөдлөх хөрөнгөд хамаарна.

Гэвч Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд нь хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засаг, зах зээлийн шаардлагад нийцүүлэн цогцоор нь зохицуулж чадахгүй болсон юм. Ийнхүү хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин хангалтгүйн улмаас их хэмжээний хөрөнгийн үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Харин Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсанаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, оюуны өмчийн бүхий л эрх болон бусад эдийн бус хөрөнгийг барьцаалах харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчин бий боллоо.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой гэрээ эсхүл хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд үйлчилнэ. Бүртгэл болон барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалалтай холбогдох заалтууд нь санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, авлага худалдан авагчийн эрх, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн худалдан авагчаас гэрээний зүйлээ буцаан шаардах болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буцаан худалдан авах худалдагчийн эрхэд мөн адил үйлчилнэ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиар зохицуулахгүй .

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцааны нэгдсэн цахим мэдээллийн санг үүсгэн байгуулахаар болсон бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр барьцааны гэрээ бичгээр байгуулсан тохиолдолд л уг гэрээний дагуу барьцааны эрх хэрэгжих боломжтой болно.

Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн онцлох зүйл, заалтуудыг дурдвал:

Барьцааны эрх нь гэрээний үндсэн дээр үүснэ.

Барьцаалсан эд хөрөнгийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэх эсхүл барьцаалуулагчийн эзэмшилд хэвээр үлдээж болно.

  • Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол ийнхүү шилжүүлснээр, харин барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа тус тус баталгаажна.
  • Баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран тэргүүн ээлжинд хэрэгжих боломжтой.
  • Тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгсэл худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч эсхүл худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлснээс 10 хоногийн дотор цахим мэдээллийн санд бүртгүүлсэн бол цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шаардлагаа хангуулах давуу эрхтэй.
  • Барьцаалуулагчийн эсрэг дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр бөгөөд хэрэг гүйцэтгэгч барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос эхний ээлжид барьцаалагчийн шаардлага хангаж, үлдсэн хэсэг нь хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарна.
  • Барьцааны зүйлийг борлуулсан орлого нь барьцаалагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг дампуурлын энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сантай байна.
  • Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно.
  • Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг гараагүй бол цахим мэдээллийн санд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчинтэй.
  • Барьцааны эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх үүрэгтэй бөгөөд мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлснээс хойш 14 хоног байна.
  • Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй.
  • Барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үе шатанд барьцаалуулагч нь барьцааны шаардлагыг бүрэн хангаж, барьцааны шаардлагыг хангах ажиллагааг зогсоох эрхтэй.
  • Барьцааны зүйлийг худалдан авсан этгээд тухайн зүйлийг аливаа барьцааны эрхээ чөлөөтэйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ