МЯГМАР
2024.04.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ТАНИЛЦ: Бүх төрлийн хэвлэмэл контентыг цахим хэлбэрт шилжүүлэх CONTENT CENTER платформ
ТАНИЛЦ: Бүх төрлийн хэвлэмэл контентыг цахим хэлбэрт шилжүүлэх CONTENT CENTER платформ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан жилдээ нэг удаа цуглан ICT Expo арга хэмжээнд шинэ, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг билээ. 

Тус арга хэмжээ цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation -2021” нэр дор Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад гурван өдрийн турш хөл хөдөлгөөнтэй зохион байгуулагдлаа. Энэ үеэр танилцуулагдсан онцлох үйлчилгээнүүдийн нэг нь Степпе Линк Холдинг ХХК-ийн CONTENT CENTER платформ байв. 

"Криллээс уйгаржин, уйгаржин бичгээс крилл рүү хөрвүүлэх системийг хиймэл оюун ухаан дээр суурилан хөгжүүлсэн"

Гэрэл зургийг MPA.mn

Төрийн болон хувийн байгууллагуудад байгаа хэвлэмэл хэлбэрийн контентуудыг цахим хэлбэр шилжүүлж буй Content center платформын талаар Степпе Линк ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бауырбек "Хэвлэмэл хэлбэрт байгаа контентыг цахим хэлбэрт шилжүүлснээр архив үүсэж, элэгдэж хоргодох, алга болох аюулгүй болж байгаа юм. 

Хэвлэмэл контентыг PDF хэлбэрт шилжүүлэхийг цахим хэлбэрт шилжүүлж байна гэх буруу ойлголт байдаг. PDF бол зурган формат юм. Харин манай систем контентын бүх үсэг, тэмдэгтийг хөрвүүлдэг. Ингэснээр олон боломжууд бий болно. Үүнд тухайн контентыг агуулгаар нь хайх боломж бүрдэнэ. Та үг, өгүүлбэр оруулаад хайхад тухайн агуулга ямар контентийн хэддүгээр хуудаст байгааг харуулдаг. Мөн хуулбар шалгуурыг хөгжүүлсэн.

Хотын амьдралын өдөр тутмын хэмнэлд иргэд замын бөглөрөлд цаг хугацаагаа өнгөрүүлж байна. Энэ үедээ ашиглаж болох хиймэл оюун ухаанд суурилсан аудио хувилбарыг мөн платформд байршуулж байгаа.

Бидний ихээхэн анхаарал хандуулж хийж байгаа бас нэгэн ажил бол криллээс уйгаржин, уйгаржин бичгээс крилл рүү хөрвүүлэх бөгөөд хиймэл оюун ухаан дээр суурилан хөгжүүлсэн. 2025 оноос манай улс бүх албан бичиг, контентоо крилл болон уйгаржин бичгээр давхар хөтөлнө. Үүнд бэлдэж Хиймэл Оюун ухаан дээр суурилсан энэ ажлуудыг 4-5 жилийн хугацаанд хөгжүүлээд байна" хэмээн ярилаа.

Степпе Линк ХХК-ийн хувьд хиймэл оюун ухаан дээр суурилан ESAN, ESAN Edu, CONTENT CENTER платформуудыг хөгжүүлж байгаа ажээ. Ингэхдээ дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/-г ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байна. Дэлхийн нэр хүндтэй олон сургуульд ашигладаг энэ систем контент оюуны өмчийн хулгайд өртөхөөс сэргийлдэг.

"ESAN Edu платформд дотоодын 10 гаруй их, дээд сургуулийн эрдмийн болон дипломын ажлууд байршаад байгаа" 

Степпе Линк ХХК-ийн IT төслийн менежер С.Төрболд

 

 "Цахимжуулах үйл явц нь хэвлэмэл байдлаар бэлтгэгдсэн бүх бүтээлийг дижитал орчинд унших, сонсох боломжийг бүрдүүлнэ. Хүн хийвэл маш их хөдөлмөр зарцуулах цахимжуулах үйл явцыг бид OCR буюу тэмдэг таних технологи ашиглан шилжүүлж байгаа юм. Тэмдэг таних технологиор сканердсаны дараа хуучирсан зарим хэвлэлийн үсэг андуурагдах тохиолдол гардаг. Тухайлбал, н-и, п-л үсэг болох гэх мэт. Энэ тохиолдолд NLP технологи ажиллаж "үнэн" гэдэг үг "үнэи" болж алдаатай болсныг өөрөө таньж засна. Мэдээж хэрэг эцсийн байдлаар хүн хянах бөгөөд тус үйл явцыг бас хялбаршуулж өгсөн. Эргэлзээтэй хэсгүүдийг тодотгон харуулах бөгөөд дараа дахин тийм тохиолдол гарахад өөрөө засаад явна. 

Ингээд бэлэн болсон тект хувилбарыг аудио болгож байгаа. Текст болон аудио хувилбар манай компанийн хөгжүүлж буй ESAN систем дээр байршина. 

Боловсролын салбарын багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээмжтэй болгох, оюуны өмчөөр хамгаалах зорилготой ESAN Edu платформыг танилцуулмаар байна. Одоогийн байдлаар ESAN Edu платформд дотоодын 10 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн ном, эрдмийн болон дипломын ажлууд байршуулахаар ажиллаж байгаа бөгөөд шинээр диплом бичиж байгаа оюутнууд хуулбарлаж байна уу, эш татаж байна уу гэдгийг шалгах боломжтой болно. Цаашдаа гадны агуулгыг хуулбарласан эсэхийг шалгах боломжтой болгохоор хөгжүүлэлтийн ажлыг хийж байна" гэдгийг танилцууллаа. 

CONTENT CENTER платформ дээр хийгдсэн хамгийн том шилжүүлэлтийн ажил нь "Үнэн" сонины бүх дугаарыг цахимд шилжүүлэх байжээ.Тус сонины 100 жилийн ойд зориулан өнгөрсөн хугацаанд гарсан нийт 20 мянган дугаар /120 мянган нүүр/-ыг цахим хэлбэрт шилжүүлэхэд гурван сарын хугацааг зарцуулсан байна. Хэвлэмэл бичвэрийг крилл, уйгаржин бичгээс цахим руу шилжүүлэх боломжтой бөгөөд "Үнэн" сонины 1946 оноос өмнөх дугаарууд нь уйгаржин монгол эхтэй байсан аж. 

Эх сурвалж:ikon.mn

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Хүндэт харуулын үйл ажиллагаанд шаардлагатай хивс худалдан авах
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Чандмань багт шинээр камержуулалт хийх