БААСАН
2024.04.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Болдбаатар: Угтах үйлчилгээнээс байгууллагын соёл харагддаг
Г.Болдбаатар: Угтах үйлчилгээнээс байгууллагын соёл харагддаг

Газрын харилцаа, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Болдбаатартай тус байгууллагаас  “Соёлыг түгээе” аяны хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.

 -Аймгийн удирдлагаас орон нутгийн хэмжээнд “Соёлыг түгээе” аяныг нэг сарын хугацаатай зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байгууллага. Иргэдэд газартай холбоотой үйлчилгээг хүргэдэг. Энэ талаасаа иргэдийн хөлд хамгийн их даруулдаг л даа?

-Аймгийн Засаг даргаас санаачилсан “Соёлыг түгээе” аяныг манай байгууллагынхан талархан дэмжиж, идэвхтэй оролцож байна. Энэхүү аяны хүрээнд манай байгууллага нэг сарын хугацаанд 9 чиглэлээр ажиллахаар ажлаа төлөвлөж, зохион байгуулаад эхэлсэн. Тухайлбал, газрын нэгдмэл сангийн харилцаа цахимд шилжсэнтэй холбогдуулж төр, хувийн хэвшлийн байгууллага, хэсгийн ахлагч нарт зориулсан сургалтууд хийж байна.

- “Соёлыг түгээе” аянтай бараг зэрэгцээд  шахуу газартай холбоотой зарим үйлчилгээ цахимжиж байгаа талаарх мэдээлэл гарч эхэлсэн. Иргэд заавал газрын албанд өөрийн биеэр очилгүй зарим нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Нөгөө талдаа иргэд цахимаар төвөг чирэгдэл багатайгаар газрын үйлчилгээг авч байна гэдэг чинь соёлын нэг дэвшил л дээ?

-Тэгэлгүй яахав. Газартай холбоотой зарим үйлчилгээ цахимжиж байна гэдэг бол яах аргагүй соёлын ахиц дэвшлийн нэг хэлбэр мөн. Өнөөдрийн байдлаар  газартай холбоотой үйлчилгээ цахимд шилжсэнээр газрын харилцааны чиглэлийн 17 үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн цахим системд хаана байрлаж байгаагаас хамаарахгүй шууд авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн хувьд үнэхээр дэвшилтэт алхам. Бид газартай холбоотой зарим мэдээлэл цахимжсантай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг  “Соёлыг түгээе” аяны ажлын төлөвлөгөөнд ч оруулаад ажиллаж байна. Egazar.gov.mn цахим хуудсыг ашиглан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газартай холбоотой 12 төрлийн лавлагаа, 17 төрлийн үйлчилгээг авах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай авах боломжтой болсон. Газрын нэгдмэл сан цахим болж байгаа хэдий ч дээрх цахим систем  100 хувь  нэвтэртэл заалаар үйлчлүүлж байгаа иргэдийг соёлтой боловсон үйлчлүүлэх ажлын хүрээнд egazar.gov.mn сайт, болон  ашиглаж мэдэхгүй байгаа иргэнд зааж өгөх, танилцуулах зорилгоор e-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр 2 эрх зүйн хөтчийг ажиллуулж байна. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр угтах үйлчилгээ нэвтрүүлэн суурин компьютер байршуулж, иргэнд хэрэгтэй бичгийн цаас, бал гэх мэт албан шаардлагатай зүйлсийг тавьсан байна.

- Байгууллагын хувьд угтах үйлчилгээ маш чухал. Иргэн хүн би эндээс төрийн үйлчилгээг авна гээд очдог. Тэр хүнийг угтаж авах тал дээр танайх өөр болсон харагдана. Ухаалаг утасгүй хүн тэр бүр байхгүй гэдэг ч заавал танайд биеэрээ очиж үйлчилгээ авдаг хүмүүс ирсэн л байна?

-Газрын нэгдмэл сангийн мэдээлэлтэй холбогдуулж иргэд цахимд шилжихэд одоохондоо 100 хувь бэлэн биш байгаа. Иймээс байгууллагын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, өгөх угтах үйлчилгээндээ анхаарч ажиллаж байна. Зориод ирсэн иргэнд  “Цахим дээр байгаа, гар утсаараа ороод үз” гэж хэлэх эрх байхгүй. Үйлчилгээ авахаар ирсэн иргэнд мэндийг нь мэдээд, ямар үйлчилгээ авахаар ирсэн талаар нь асууж лавлаад холбогдох мэргэжилтэнд нь танилцуулах гээд угтах үйлчилгээний талаар анхаарч ажиллаж байгаа. Зарим аж ахуй нэгж цахимд  өөрсдийн бүртгэлээр яаж нэвтрэх вэ гээд асууж ирэх, гар утсан дээрээ апп-ыг суулгахаа мэдэхгүй иргэн ч ханддаг. Иймээс угтах үйлчилгээ бол маш чухал. Ер нь угтах үйлчилгээнээс байгууллагын соёл харагдана л даа.  Манай байгууллага угтах үйлчилгээн дээрээ анхаарч, иргэд ямар үйлчилгээ авах гэж байгаагаас хамаараад тухайн үйлчилгээтэй холбоотой мэргэжилтнүүд заавар зөвөлгөө өгч, цахим хэлбэрт шилжүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд хялбар аргаар газрын харилцаатай холбоотой бүх мэдээллийг авах боломжийг бүрдүүлж байна.

-Урт цагааны гудамжины дунд хэсэгт зураг зурж байхтай таарсан. Зургийн дээд талд ч билүү танай байгууллагын таних тэмдэг, лого харагдсан. Танайхаас хийж байгаа ажил гэж ойлгосон. Домогт “Битлз” хамтлагийн хөшөөг зурган хэлбэрээр зурах санаа хаанаас гарсан бэ. Эрдэнэтийн иргэдийн хувьд үнэхээр сайхан ажил болох гээд байна?

- “Соёлыг түгээе” аян аймгийн хэмжээнд зарлагдсаны дараахан манай байгууллагын дотоод хурал дээр ямар ажил хийж болох тухай ажилчдаасаа санал авсан. Олон ч санал, санаа манайхнаас гарсан. Түүний нэг нь “Битлз” хамтлагийн зургийг Урт цагааны гудамжинд зурж хийх санаа байсан. Ингээд л манайхан хамт олноороо ярилцаад энэ ажлыг хийхээр болсон. Эрдэнэтийн олон мянган залуус “Битлз“ хамтлагийн дууг сонсох дуртай. Улаанбаатар орохоороо Их дэлгүүрийн өмнө байдаг хөшөөнд нь ч заавал очдог залуус ч бий. “Битлз” хамтлаг тухайн үедээ дуу хөгжмөөр дамжуулж дэлхийн олон зуун сая залууст соёлыг түгээсэн. Эрдэнэтийн төв гудамж болох Урт цагаанд “Битлз”-ийн зураг байх нь үнэхээр гоё шүү дээ. 

 

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Саруул66.181.168.82
Газрын үйлчилгээг хурдан шуурхай болсон байна лээ. Мөн битлессийн зураг зураг содон гоё харагдаж байсан. амжилт хүсье.
Саруул66.181.168.82
Газрын үйлчилгээг хурдан шуурхай болсон байна лээ. Мөн битлессийн зураг зураг содон гоё харагдаж байсан. амжилт хүсье.
Саруул66.181.168.82
Газрын үйлчилгээг хурдан шуурхай болсон байна лээ. Мөн битлессийн зураг зураг содон гоё харагдаж байсан. амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Шанд багт шинээр камержуулалт хийх
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
Даваат багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ