НЯМ
2022.01.24
ЭРДЭНЭТ
-18C°/-10C°
АНУ ДОЛЛАР
2849.53
ЕВРО
3228.23
БНХАУ ЮАНЬ
449.36
ОХУ РУБЛЬ
37.17
БНСУ ВОН
2.39
“Тавин лан” компани 127 шинэс, улиас тайрч, 411 метр ургамлан хашлага устгажээ
“Тавин лан” компани 127 шинэс, улиас тайрч, 411 метр ургамлан хашлага устгажээ

            Эрдэнэт хотын хувьд өнгөрсөн зун шиг бүтээн байгуулалт өрнөсөн, барилга байшин боссон, энд тэндгүй зам хааж, нүх ухсан жил түүхэндээ бараг байгаагүй. Газар доорх инженерийн шугам сүлжээг сайжруулах төдийгүй солих, шинэчлэх цаг болсон нь үнэн. Гэхдээ бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг нэрээр бүтэн байсан мод бут, ургамлан хашлагыг нь ингэтэл нь сүйтгэх гэж хэмээн эрдэнэчүүд сэтгэл эмзэглэсэн.

“Тавин лан” нэртэй гадны нэгэн компани “Уурхайчин 1,2,3  хорооллын гадна шугам, дэд бүтцийн ажил” нэртэй бүтээн байгуулалт хийсэн ч  Зэст, Оюут, Бүрэнбүст багийн ногоон байгууламж  үнэндээ хэлмэгдсэн. Энэ оны зургаадугаар сарын дундаас л төв замыг хааж байгаад илгээлтийн эзэд, анхдагчдын тарьж ургуулсан моддыг хядах шиг л болсон. Эрдэнэтийн ногоон байгууламжтай дайн зарлаад улмаар “алах хядах ажиллагаа” хийж байгаа мэт л цахилгаан хөрөө хангинуулаад, хүчит техникээр булга татаад ачиж аваад явчихсан. 21 дүгээр зуун гараад 20 гаруй жил болоод байхад тарьсан модыг нүүлгэж суулгах технологи манай аймагт нэвтрээгүйн хор уршгийг шинэс, улиас иодод хамгийн их хүртсэн. Үүний үр дүнд “Тавин лан” компани  Эрдэнэт хотын ногоон байгууламжид багаар бодоход 33.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоогоор “Тавин лан” компани 87 шинэс, 40 улиас, 411 метр ургамлан хашлагыг зүгээр л нэг хядчихсан. Дээрх модод, ургамлан хашлагны  төрийн дансан дээр байгаа үнээр тооцоход 33.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Аймгийн ИТХ-ын 2013 оны наймдугаар сарын 22-ны өдрийн наймдугаар хуралдааны 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар ногоон байгууламжийн мод, ургамлан хашлагын үнийг тогтоосон байдаг. Уг тогтоолд нэг ширхэг шинэс, улиасны үнэ 85 мянга 700 төгрөг, 1 метр ургамлан хашлагны үнэ 55 мянга 480 төгрөг гэж заажээ. Өөрөөр хэлбэл, илгээлтийн эздийн ургуулсан нэг модыг төр, засаг ингэж үнэлсэн, хайрласан.

Мэргэжлийн байгууллага болох аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг цэцэрлэгжүүлэгт, ногоон байгууламжийн газраас “Тавин лан” компанид Эрдэнэтийн ногоон байгууламжид учирсан модод, ургамлан хашлагыг 2дахин нэмэгдүүлж хийж өгөх шаардлага тавьсан байна. Өвлийн эхэн сартай уралдан байж ухсан нүхээ шороогоор арай гэж булж амьжсан “Тавин лан”-гийнхан Эрдэнэтийн ногоон байгууламжийг хэзээ нөхөн байгуулах нь одоогоор тодорхойгүй. Харин тэд бүтээн байгуулалтад гай болоод, ажил удаад байсан тэрхүү 87 шинэс, 40 улиас, 411 метр ургамлан хашлагыг түлээ түлшиндээ хэрэглээд, айл өрхөд тараагаад дуусгасан байна. Одоо бодит байдал дээр “Сэлэнгэ”зочид буудал, 2-10 дугаар байрны эргэн тойрныг ажвал хэдэн шүд нь уначихсан, нүүр нь амьдралын нугачаанд зуруулсан үрчлээстэй  өвгөнийг өөрийн эрхгүй санагдуулна. Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрынхан л устгалд орсон хэдэн модоо бүртгэж, хойноос нь асуудал тавьж байгаа болохоос аймгийн Байгаль орчны газрынхан моддын хойноос яав ийв ч гэж дуугараагүй бололтой. Уг нь эднийд байгаль орчны улсын байцаагч гэх торгодог, шийтгэдэг, улаан канттай цагаан цаас буюу Акт тавьдаг, нөхөн төлүүлдэг эрхмүүд ажилладаг. Тэдэнд Эрдэнэтийн ногоон байгууламжийн 120 гаруй шинэс, улиас, 400 гаруй метр ургамлан хашлага устаж үгүй болох нь үнэндээ хамаа ч үгүй бололтой.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс “...монголчууд 1 тэрбум мод тарьж хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах дэлхийн санаачлагад нэгдэж байна” хэмээн мэдэгдэж байхад манай аймгийнхан бүтээн байгуулалт нэрийн дор ургаа моддыг зуу зуугаар нь хядаж, устгаж байгааг юу гэж ойлгох вэ. Зууны манлай Эрдэнэт хотыг Эрдэнэт үйлдвэртэй нь хамт бүтээн байгуулсан илгээлтийн эзэд, анхдагчдын тарьж ургуулсан тэрхүү моддыг “Та бүхний тарьсан мод орчин үед гай болж байна” гээд хөрөөдөөд ачиж яваад түлчихэж байгааг шинэ зууны шинэлэг ажил гэж ойлгох юм уу. Төв замын хувьд бас л асуудалтай. Ухсан нүхээ булаад замаа нээсэн ч асфальтан зам гэхэд арай л биш. Энд тэндгүй хүчит техникийн шүд аманд хэрчүүлсэн, ухагдсан энхэл донхолтой, дэржигнүүртэй замтай л үлдээ, Эрдэнэт хот. Уг нь энэ замыг 1 тэрбум гаруй төгрөгөөр хоёрхон жилийн өмнө тавьж байсан санагдана.

  “Тавин лан”-гийнханы Эрдэнэтчүүдэд учруулсан хохирол үүгээр дуусахгүй: Тэднийх бүтээн байгуулалтын ажил хийх явцдаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өмч болох ПП-7299 дугаартай GPS-ийн сүлжээний цэгийг ч устгасан байна. Мэргэжлийн байгууллагаас аймгийн нутаг дэвсгэр дээр орших геодезийн сүлжээний цэгүүдэд үзлэг, тооллого хийхэд 2021 онд GPS-ийн сүлжээний 2 цэг устгагджээ. Үүний нэгийг “Тавин лан” устгасан бол нөгөөг нь “Зэс орд констракшн” компани Даваат байгийн ӨЭМТ-д засвар, гадна автомашины зогсоол барих ажлыг гүйцэтгэх явцдаа ПП40-0103 дугаартай GPS-ийн сүлжээний цэгийг устгасан байна. Дээрх 2 GPS-ийн сүлжээг дахин бий болгоход татвар төлөгчдийн мөнгөнөөс багагүй хэмжээний хөрнөг, зардал гарах ажээ.  

 

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 4:01 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 4:01 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 4 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:59 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:59 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:59 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:59 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:58 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:58 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:57 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 24, 2022, 3:56 p.m.
Орхон аймгийн 2022 оны ХАА-ны төлөвлөгөө
ЦАГ ҮЕИЙН БОЛООД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДАА НАРИЙВЧЛАН ТӨЛӨВЛӨЖ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
УУЛЫН ЦУЛ ОЛБОРЛОЛТ, ӨРӨМДЛӨГИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
ИХ СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГ 20:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА
Улсын хэмжээнд 46807 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлнэ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 19, 2022, 1:51 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 19, 2022, 1:51 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
1-р сар. 19, 2022, 1:50 p.m.
Д.Соёлчхүү: Сурагчдын амралтаар  багш нар ч амарна шүү...
Эдэлгээний хугацаа дууссан 25 автомашиныг дуудлагаар худалдах зөвшөөрөл олгов
“Даргын зураг дарагч” гэх албан тушаал байдаг гэж үү
“Ачит Ихт” компани 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар химийн танхим байгуулжээ
Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажилласан хүнд орон сууцыг нь хувьчилна
ЭРДЭНЭТ ХОТЫН АХМАД ХУРАНДАА Д.РЭНЦЭННАЦАГ МУ-ЫН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ТЭМДЭГ ХҮРТЛЭЭ
Б.Баасансүрэн даргын гар утасны дугаар  “Нууцын зэрэглэл”-тэй юм уу
М.Түмэнжаргал: Сэлэнгэ голын сав газрын захиргааг Говил руу үтэр түргэн нүүлгэ, дээр нь...
Хэлтсийн даргад зүтгүүлсэн А.Уранчимэгийн тодорхойлолтод Соёлын сайд “No” гэсэн хариу өгчээ
“Учиртай гурван толгой” Булганы театрын тайзнаа түүхэн тавилтаараа амиллаа
С.Батжаргал: Сурагчдаас орлогоо бүрдүүлдэг сургуулийн захирал байна, ажилтай чинь ярина шүү
Ц.Баяржаргал дарга аа, худлаа ярихаа боль л доо
Баянбулагийн иргэд Баян-Өндөрийн Б.Баасансүрэнг шүүхэд өгчээ
Төрийн байгууллагууд өргөдөл гаргасан иргэнээ  “Unfriend” хийдэг болжээ
Г.Болдбаатар:  Домогт “Битлз” хамтлагийн зургаар дамжуулж хотын соёлд хувь нэмрээ оруулж байна
М.Түмэнжаргал: Хорооллын гуравдугаар сургуулийг бүтэн буулгаж шинэ сургууль барина
С.Батжаргал: Чулуунзагд аа, өгсөн үүрэг даалгавар биелүүлээд яв
“Соёлыг түгээе” аянд төрийн албаныхан харилцаа хандлагаа өөрчлөхөөр нэгдлээ
М.Түмэнжаргал: Оюунбаяр дарга аа, хог ачилтын талаар иргэдээс маш их гомдол ирж байна, яачихаад байгаа юм бэ
“Эмч , сувилагч таньдаа баярлалаа” талархлын арга хэмжээ болов
Ц.Баяржаргал дарга аа, худлаа ярихаа боль л доо
М.Түмэнжаргал: Хорооллын гуравдугаар сургуулийг бүтэн буулгаж шинэ сургууль барина
Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажилласан хүнд орон сууцыг нь хувьчилна
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР МАНЛАЙЛАГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР
ЭРДЭНЭТ ХОТЫН АХМАД ХУРАНДАА Д.РЭНЦЭННАЦАГ МУ-ЫН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ТЭМДЭГ ХҮРТЛЭЭ
Г.Болдбаатар: Угтах үйлчилгээнээс байгууллагын соёл харагддаг
“Даргын зураг дарагч” гэх албан тушаал байдаг гэж үү
Г.Болдбаатар:  Домогт “Битлз” хамтлагийн зургаар дамжуулж хотын соёлд хувь нэмрээ оруулж байна
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ ОРОС СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Т.БАТМӨНХ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН БОЛЛОО
Лектор Г.Бандицэрэн:Хүнлэг ёс, нийгэмших үйл явц соёлын эхний алхам
Лектор Г.Төмөрзаяа: Хүүхэд гэж хэн бэ гэдгээ эхэлж ойлгох хэрэгтэй. Эндээс зөв хүүхэд төлөвших эхний алхам эхэлнэ
Спортод дуртай бүхэн нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө
Соёл гэж чухам юуг хэлээд байгаа юм бол...
Засаг дарга Элчин сайд Розенборг Ёорн, суурин төлөөлөгч Зумзер Хельштерн нарыг  хүлээн авч уулзлаа
Б.Баасансүрэн: Хотын доторх гэрэлтүүлгийн 34 хувь нь л асч байна
Заргалдан маргалдагч талууд Шүүх дээр “Эвлэрэлийн гэрээ” байгуулжээ
Худалдаа эрхлэгчид “Соёлыг түгээе” аянд нэгдэж сургалтад хамрагдав
С.Батжаргал: “Нэг цэгийн үйлчилгээ”-г өөрчилнө
О.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ЧУХАЛЧИЛЖ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЖ АЖИЛЛАДАГ