ПҮРЭВ
2024.03.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 19-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 19-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Орос сургууль хэмээн нэрлэж заншсан Эрдэнэт үйлдвэрийн харьяа ерөнхий боловсролын 19-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон тус сургуулийн удирдлага, багш хамт олон, эцэг эхчүүд, сурагчид оролцож, “Эрдмийн баяр”-аа эхлүүлэв. Эрдмийн баярт тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал, ололт амжилтаас танилцуулж, олон улс, улс аймгийн хэмжээнд сурлага, урлаг спортоор тэргүүлсэн сурагчид, “Большая перемена” уралдааны ялагч хүүхдүүдийн парад жагсаал боллоо. Мөн төгсөх ангийн сурагчид нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан дүү нартаа бэлэг гардуулж, сайн сурч хөгжихийг хүсэн ерөөсөн юм. Авьяаслаг хүүхдүүдийн дуу хуур, мөнгөн хонхны эхний жингэнээнтэй хоршиж, шинэ хичээлийн жил, шинэ зорилго тэмүүлэл хамт ирснийг тодотгож байв.  

Ерөнхий боловсролын 19-р сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд нийт 700 гаруй сурагч хичээллэнэ. Нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт 100 гаруй хүүхэд шинээр элсэн суралцаж байна. “Өнгөрсөн хичээлийн жилд манай сургуулийг 29 сурагч төгссөнөөс 8 нь алтан медальтай төгсөж, бүх төгсөгчид маань ОХУ-ын тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцахаар болсонд бид их баяртай байгаа. Энэ жилээс  ОХУ-ын Санктпетрбург, Москва зэрэг томоохон хотоос 9 багш шинээр ирж, багшилж байгаа нь манай сургалтын үйл ажиллагаанд илүү ахиц дэвшил, хүртээмж авч ирнэ гэж найдаж байна. Нийт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч хүүхдүүддээ шинэ хичээлийн жилийн мэнд хүргэж,  сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэж 19-р сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна хэлсэн юм.  

Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цаг үеэсээ нийгмийн хариуцлагын жишиг болж ирсэн. Тус үйлдвэрийн харьяа Орос сургууль 1974 онд баригдсан анхны бүтээн байгуулалт, байгууламжуудын нэг. Өнөөдрийг хүртэл хүүхэд залуучуудын боловсролд анхаарал тавьж, уурхайчдын гэр бүл үр хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх бодлого зорилт үргэлжилж байна. Монгол улсын боловсролын тухай тулгуур бичиг баримт, Засгийн газар болон орон нутгийн бодлого шийдвэр, Эрдэнэт үйлдвэрийн зорилт, зорилго, нөгөө талаас ОХУ-ын боловсролын тогтолцоог өөрийн онцлогт нийцүүлэн ажиллахыг зорьж байгаа гэдгийг нээлтийн үйл ажиллагааны үеэр тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат тэмдэглэв.

Түүнчлэн энэ хичээлийн жилээс Орос сургуулийн сурагчид Монголын түүх, хэл бичгийн хичээлийг нэмэлтээр үзэж, төгсөхдөө ОХУ-ын боловсролын  сертификат болон Монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээг давхар гардаж авах зэрэг хэд хэдэн шинэлэг, онцлог зүйлтэй хичээлийн жил эхэлж байгааг онцолсон. Цаашид Эрдэнэт үйлдвэр харьяа  боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж,  шинэ цэцэрлэг, сургууль барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөснийг мөн дурьдлаа.  

 

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Хүндэт харуулын үйл ажиллагаанд шаардлагатай хивс худалдан авах
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Эрчим хүчний хэмнэлттэй Хайбрид амины орон сууц барих
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үерийн далан суваг шуудууг сэргээн засварлах ажлын хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах
Хүүхдийн ордонд лед дэлгэц худалдан авах /4х7 хэмжээтэй/
8 МАНДАТЫН ТӨЛӨӨ 20 ГАРУЙ ГОРИЛОГЧ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
М.ТҮМЭНЖАРГАЛ: ОДООГИЙН БАЙДЛААРАА БАЙВАЛ МАНАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР СӨХӨРЛӨӨ
АЙМГИЙН МЭДЛИЙН АВТОМАШИНУУДЫГ ӨМНӨХ ЭЗЭД НЬ УНААД ЯВЧИХАВ УУ, УНАГААГААД ХАЯЧИХАВ УУ
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
8 МАНДАТЫН ТӨЛӨӨ 20 ГАРУЙ ГОРИЛОГЧ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Мэндчилгээ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Булаг багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ