Удахгүй сканнер, принтертэй бяцхан төхөөрөмж
Мэдээ мэдээлэл 6 жилийн өмнө     142    0
Энэ удаа  Copy & Paste хийдэг хялбархан төхөөрөмжийг танилцуулж байна. Уг төхөөрөмж нь ямар нэгэн зүйл дээр байгаа хүссэн зураг текст зэргээ та ганц товчлуур дараад л хуулж аваад өөрийн хүссэн газраа байрлуулдаг гэнэ. Учир нь энэ төхөөрөмж өөр дээрээ сканнер болон принтерийг багтаасан байдаг аж. Цаг хэмнэх боломжтой тус бүтээгдэхүүнийг хараахан үйлдвэрлэж эхлээгүй байгаа ч тун удахгүй олноор үйлдвэрлэн борлуулахаар зэхэж байгаа юм.