Аймгийн дайтай Баян-Өндөр сум
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     36    0
Орхон аймгийн Баян-Өндөр сум нь 22 багтай үүнээс 7 баг нь хотын төвд, 15 баг нь гэр хороололд байрладаг. Сумын ЗДТГазарт улс төрийн албан хаагч хоёр, төрийн захиргааны албан хаагч 19, төрийн үйлчилгээний албан хаагч 18, багийн Засаг дарга 22, багийн зохион байгууулагч 22, багийн нийгмийн ажилтан 22, багийн сахиул үйлчлэгч зургаан албан хаагч ажиллаж байна. Баян-Өндөр сум нь 27.5 мянган га нутаг дэвсгэрт 24.3 мянган өрх, 87.8 мянган хүн амтай. Нийт хүн амын 66.5 хувь нь идэр болон залуу насныхан, 27.7 хувь нь хүүхэд, 5.8 хувь нь хөгшид оршин сууж байна.  Хүн амын хүйсийн харьцаа эмэгтэй  51 хувь, эрэгтэй 49 хувь юм. Нийт өрхийн 96.6 хувь, хүн амын 97.1 хувь нь сумын төвд, өрхийн 3.4 хувь, хүн амын 2.9 хувь нь хөдөө амьдардаг. Тус суманд соёл урлагийн байгууллага долоо, спорт хороо нэг, спорт ордон нэг, улс төрийн нам долоо, төрийн бус байгууллага 196, төсөвт байгууллага 94, шашны байгууллага 20, олон нийтийн байгууллага долоо, ААНБайгууллага 3009 тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг