Сумын ИТХ зургаан зорилтын хүрээнд 152 ажил төлөвлөжээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     34    0
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаар Эрдэнэт хотыг УИХ-ын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Орхон аймаг болгон Жаргалант, Баян-Өндөр гэсэн 2 сумтайгаар байгуулсан. Эрдэнэт хотын Ардын хурлын Тэргүүлэгчдийн 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Баян-Өндөр сумын анхан шатны нэгж 13 багийг байгуулж, 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоолоор орон нутгийн сонгуулийг товлон зарлажээ. 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус сумын 13 багаас Сумын ИТХ-д баг тус бүрээс 5 хүнийг сонгон 65 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулан анхдугаар хуралдааныг зохион байгуулж, орон тооны бус ИТХ-ын даргаар Ч.Бадамдорж сонгогдон ажиллажээ. Сумын ИТХ-ын 2 дахь удаагийн сонгууль 1996 оны 10 дугаар сард зохион байгуулагдаж, МАҮН, МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс 15, МАХН-аас 10 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар Х.Буянхишиг сонгогдон, Нарийн бичгийн даргаар Ц.Өлзийбаатар томилогдон ажиллажээ. Сумын ИТХ-ын 3 дахь удаагийн сонгууль 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, МАХН-аас 22, АН-аас 3 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар Х.Буянхишиг улиран сонгогдож, Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг томилогдон ажилласан. Сумын ИТХ-ын 4 дэх удаагийн сонгууль 2004 оны 10 дугаар сард зохион байгуулагдаж, МАХН-аас 17 Төлөөлөгч, Эх орон Ардчидсан нам эвслээс 8 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар С.Жаргалсайхан сонгогдож, Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг үргэлжлүүлэн ажилласан. Сумын ИТХ-ын 5 дахь удаагийн сонгууль 2008 оны 10 дугаар сард зохион байгуулагдаж, МАХН-аас 22, Ардчилсан намаас 3 Төлөөлөгч, ИТХ-ын даргаар М.Толя сонгогдон,  Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг үргэлжлүүлэн ажиллав. 2012 оны Сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар нийт 31 Төлөөлөгч сонгогдож, үүнээс АН-аас 19, МАН-аас 10, МАХН ИЗНН-ын ИШЁ эвслээс 2 Төлөөлөгч тус тус сонгогдсон. ИТХ-ын даргаар Н.Жаргалсайхан сонгогдон, Нарийн бичгийн даргаар З.Эрдэнээ томилогдон ажиллаж байна. Төлөөлөгчдийг насны ангилалаар авч үзвэл 23-35 насны 5, 36-50 насны 22, 51 дээш насны 4, хүйсээр ангилвал эрэгтэй 26, эмэгтэй 5, мэргэжлээр нь ангилж үзвэл инженер 10, эдийн засагч, менежер 9, багш эмч, малын эмч 3, бусад мэргэжлийн 9 Төлөөлөгч сонгогдсон байна. Сумын ИТХ-ын дэргэдэх хороод тус бүр 5 Төлөөлөгчөөс бүрдсэн. 1.    Хууль зүй, хурал, захиргааны бодлого хэрэгжилтийн хороо Дарга Д.Цог-Очир 2.    Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хороо Дарга Б.Батсайхан 3.    Монгол хүн 2020,  Нийгмийн бодлого, хөгжлийн хороо Дарга Я.Тунгалаг 4.    Үйлдвэрлэл, үйлчилгээ ХАА-н бодлогын хороо Дарга Н.Мэндбаяр 5.    Дэд бүтэц, Хот тохижилт, байгаль орчин, экологийн хороо Дарга Б.Хээрийнбаатар 6.    Гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааны хороо Дарга Д.Дашдорж Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг 7 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй сонгосон. Үүнд: 1.    Н.Жаргалсайхан - ИТХ-ын дарга 2.    П.Баянмөнх - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн менежер 3.    Б.Ганбат - ЭДЦС ТӨХК-ийн Цахилгаан цехийн дарга 4.    В.Баттулга - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн Зам овоолгын хэсгийн Бульдозерийн машинч 5.    Д.Ганболд - 6.    Л.Түмэндэмбэрэл - Хувиараа хөдөлмөр эрхэлдэг 7.    М.Чулуунзагд - Малын эмч Сумын ИТХ-ын ажлын албанд 2013 онд бичиг хэргийн ажилтан, 7 сараас эхлэн Иргэний танхимын ажилтны орон тоог бий болгож, Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Бичиг хэргийн ажилтан, Иргэний танхим хариуцсан ажилтан, нябо, жолооч гэсэн зургаан орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сумын ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд 6 зорилтын хүрээнд 74 арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхээр 152 ажил төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг