Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
Нийгэм, Улс төр 1 жилийн өмнө     74    0
[sgmb id="1"] Аймгийн Засаг дарга болон БОАЖ-ын сайдын хооронд байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээний  биелэлтийг талууд 100 хувь биелсэн гэж дүгнэжээ. Аймгийн ЗДТГ-аас санаачлан 2017 оны 6/05 дугаар тогтоолоор батлагдсан “Ус” дэд хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм. Энэ хөтөлбөрий хэрэгжүүлэх хоёрдугаар шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний  хэрэгжилтийг хангуулах ажлын  хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар усны хяналтын тоолуур тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Усыг хэмнэх, усны алдагдлыг бууруулах зорилгоор байгаль орчныг хамгаалах арга хэмжээний 150 сая төгрөгийн санхүүжилтээр усны хяналтын хоёр ширхэг тоолуурыг суурилуулах ажлыг “Өлзийхутагийн наран” ХХК гүйцэтгэжээ. Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Оюут багт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн насос станцын шахах талд усны хяналтын тоолуурыг пунктын хамт суурилуулсан бөгөөд Panam-trics фримийн  DF-868 загварын хоёр сувагтай шингэний зарцуулалтын тоолуур тавьжээ. Мөн Баян-Өндөр уулын 5 дугаар хэсэглэлийн 32 дугаар ялгаралын 4.9 га талбайн таримал  ойн төгөлийн хамгаалалтын хашааг бартж гүйцэтгэсэн байна. Аймгийн ИТХ-ын 2017 оны 9/04 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн дагуу Баян-Өндөр уулын урд энгэрт 1.8 метрийн өндөртэй 550 метр урт хамгаалалтын хашааг “Булган трейд” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)