Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
Нийгэм, Улс төр 11 сарын өмнө     88    0
           “Уурхайчин” соёлын ордны их танхимд “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо. Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут хэлсэн үгэндээ “Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэж байгаа хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт та бүхэнд Эрдэнэт хотын өдрийн халуун мэндийг хүргэж аймгийнхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн юм. Баярын хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал болон “Зууны манлай бүтээн байгуулалт” Эрдэнэт хотыг барилцсан МХЗЭ-ийн илгээлтийн эзэд, анхдагчид, Барилгын цэргийн 150 дугаар нэгтгэлийн барилгачин дайчид, үе үеийн ахмадууд, уурхайчид хүрэлцэн ирсэн байлаа. Баярын хуралд оролцсон төлөөлөгчид урлагийн тоглолт үзэж Эрдэнэтийн түүхийг өгүүлсэн баримтат кино үзэж сонирхлоо. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)